Зурхай: Үс засуулахад тохиромжтой

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 02

Өнөөдөр өвлийн адаг, улаагчин үхэр сарын долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. 

Үс засуулбал: Эд мал арвидна.

Наран ургах, шингэх: 08.10-17.40

Барилдлага: Үл зохилдох

 Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй 

Суудал: Шороо Аргын тооллын 2 сарын 2, Сумъяа гараг.

Билгийн тооллын 14, Өглөгт охин одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top