Эрүүл мэндийн төвүүдэд зөрчил илэрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 24

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүүргүүдийн Эрүүл мэндийн төвд шалгалт хийхэд зарим төвийн эмийн санд эм бэлдмэлийг заагдсан хэмд хадгалаагүй, тусгаарлах өрөөнд өвчтөн хүлээн авсан, яаралтай тусламжийн эм тарианы нөөцийг бүрдүүлээгүй, бэлэн байдлыг хангаж ажиллаагүй, бодисийн гадна талд бүртгэл тэмдэглэгээ хийгээгүй байв. Мөн хүүхдийн түргэн тусламжийн хэсэгт хүчилтөрөгч, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл дутагдалтай, тусгаарлах өрөө нь ариун цэврийн өрөөгүй, хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт шинжлэгдэхүүн цуглуулах ариутгасан шил сав бэлтгээгүй, ариутгал хийсэн талаар хяналтын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, ариутгасан эсэх нь тодорхойгүй гэх зөрчлүүд илэрчээ. Мэргэжлийн хяналтын газраас зөрчлийг арилгуулах талаар арга зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд бэлэн байдлыг хангуулж ажиллах талаар тодорхой ажил зохион байгуулж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл ирүүлэх тухай албан бичгийг Эрүүл мэндийн газарт хүргүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top