Шинийн долооны өдөр айл хэсэхийг цээрлэдэг

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 25

Өнөөдөр шинийн долооны өдөр. Энэ өдөр айл хэсэх гадагш зочлохыг цээрлэдэг байна. Учир нь энэ өдрийг хар өдөр хэмээдэг бөгөөд харин долоон бурхан одыг дээдэлж сүүн цацал өргөдөг уламжлалтай аж.

Ер нь сар шинийн өдрүүдэд уур , шунал, мунхаг гурвыг хамгийн ихээр цээрлэдэг бөгөөд үйл хийх, хуучин хувцас хунар оёж шидэхийг цээрлэдэг. Энэ өдрүүдэд муу муухай бүхнийг цээрлэж сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж хийдэг ёсон байдаг. 

Мөн  энэ өдрүүдэд хэвтэх, унтахыг цээрлэдэг төдийгүй, өвчтэй хэвтэрт байгаа хүнийг ч хувцаслаж орон дээр нь суулгадаг заншилтай. Энэ нь эрүүл энх байхыг бэлгэдэж буй хэрэг аж.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top