Бага мөнгөн дэвсгэртийн зарим нууцлалыг хасчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 26

Манай улсын  мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч компани бага мөнгөн дэвсгэрт өндөр өртөгтэй, цаг хугацаа зарцуулж байна. Тиймээс бага мөнгөн дэвсгэртийнхээ нууцлалаас хас гэсэн санал ирүүлсний дагуу зарим нэг нууцлалыг хасчээ. Ингэхдээ өнгөрсөн оны сүүлчээр бага мөнгөн дэвсгэртийн нөөц дууссан учраас бага хэмжээгээр хэвлүүлсэн байна. Тодруулбар 2014 оны сүүлээр шинэ дэвсгэртийг хэвлүүлэхдээ тав, аравт, хорьтын дэвсгэртийн усан хээ, Чингис хааны далд хөрөг, товгор хээ, ялтсан утас зэрэг нууцлалыг хассан бөгөөд бусад нууцлалыг хэвээр үлдээжээ.

 Харин энэ нь зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулж байгаа бөгөөд улсын хамгийн өндөр нууцлалтай байх мөнгөн дэвсгэртийн нууцлалыг арилгаснаар их бага ч бай хуурамчаар үйлдэх байдал газар авна хэмээн үзэж байгаа юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gigjdg(112.72.11.120) 2015 оны 02 сарын 27

8-X

0  |  0
gigjdg(112.72.11.120) 2015 оны 02 сарын 27

8-X

0  |  0
gjyrueu(112.72.11.120) 2015 оны 02 сарын 27

>:D< =))

0  |  0
Top