Ая зохиогч, дуучин Н.Баасандорж ээжүүдэд зориулж тоглолт хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 27

Бидний сайн мэдэх “Хос шарга” дууг дуулж олны хүртээл болгон сонорыг мялаасан МУСТА, ая зохиогч Н.Баасандорж ээжүүдэд зориулсан  “Монголын сайхан ээжүүд” тоглолтоо хийх гэж байнаЭнэ нь Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан эхчүүд, эмэгтэйчүүддээ зориулан барьж буй бэлэг юм. “Монголын сайхан ээжүүд” нь түүний зургаа дахь бие даасан тайлан тоглолт аж. Тоглолтод урилгаар МУСТА Л.Банзрагч, МУСТА Т.Батсайхан, МУСТА Л.Чулуунбаатар болоод залуу уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөх бөгөөд дан эрчүүд энэ үдшийн тайзыг чимэх юм байна.

Тоглолт гуравдугаар сарын 5-ны 19.00 цагт, UB palace-ийн төв танхимд  болно. 

Б.Энхзаяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top