“Дүнжингарав-2015“ маргааш болно

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 27

 “Дүнжингарав-2015“ хурдан морины уралдаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилоод байсан. Тэгвэл уг уралдаан маргааш буюу 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн нутаг Хүй долоо худагт болох гэж байна. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр маргааш цаг агаарын нөхцөл байдал хүндэрч цас болон шороон шуургатай, хүйтэн хальтиргаа гулгаатай байх тул хурдан морь үзэх гэж буй иргэд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хурд хэтрүүлэхгүй, урсгал сөрөхгүй байх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн алба хаагчдын тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэн хүндэтгэлтэй оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас анхааруулав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.197) 2015 оны 02 сарын 27

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top