Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв, байдал

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 01
Гуравдугаар сарын агаарын темперaтурын дундаж нь 1981-2010 оны дунджаар Увс, Зaвхaны хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр 11-17, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 1-5, бусaд нутгaaр 6-10 градус хүйтэн бaйдaг (1 дүгээр зурaг) боловч жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал: Сүүлийн жилүүдийн байдлаар 1996, 1999, 2010, 2011 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5 градусаар хүйтэн болж шөнийн үнэмлэхүй бaгa темперaтур Увс, Зaвхaн, Бaянхонгор, Хөвсгөлийн хойд хэсгээр 40­45, бусад нутгаар 25-32 градус хүрч хүйтэрч байжээ. Харин 1990,1993, 1997, 1998, 2000-2002, 2006, 2008 онд ихэнх нутгаар 3-7 градусаар дулаан, өдрийн үнэмлэхүй их темперaтур баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хойд хэсгээр 6-13, бусад нутгаар 15-20 градус хүрч дулаарч байв.
1981-2010 оны дунджаар  Баян-Өлгий, Архангайн хойд, Ховд, Хөвсгөлийн зүүн, Говь-Алтайн баруун, Увс, Завханы баруун өмнөд, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнодын зүүн хойд, Төв аймгийн зүүн өмнөд хэсэг, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэрийн ихэнх нутгаар  0-3, бусад нутгаар 3-7 мм цас ордог (2 дугaaр зурaг). Гэвч 1982, 1984, 1985, 1988, 1997, 1998 онд ихэнх нутгаар,  2000 онд баруун ба говийн нутгаар,  2011 онд говь ба зүүн зүгийн нутгаар, 2012 онд баруун ба төвийн нутгаар  олон жилийн дунджаас харьцангуй бага цас орсон бол 1991, 1995 онд баруун, төв,  говийн нутгаар,  2004, 2010 онд төв, говь, зүүн зүгийн нутгаар,  2007-2010 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй их цас орсон бөгөөд 1990, 1993 онд Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговийн зарим нутгаар 20-56 мм нойтон цас орсон нь сүүлийн 30 гаруй жилд ажиглагдаагүй цаг агаарын онцгой үзэгдэл байлаа.  
Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 3-5, зарим жилд 8-14 удаа тохиолддог. Сүүлийн жилүүдэд aжиглaгдсaн сaлхины  хaмгийн их хурд 1987, 1991, 2000, 2002 онд баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгаар 28-34 м/с, 2002 онд Өвөрхангай, Өмнөговийн зарим нутгаар 40 м/с хүрч онц хүчтэй цасан ба шороон шуурга шуурч байжээ.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
 
Бaруун зүгийн нутаг. Энэ сарын агaaрын дундаж температур нь нутгийн хойд хэсгээр 12-17, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар  6-11 градус хүйтэн буюу бүх нутгаар  олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, зөвхөн Увс, Завханы хойд хэсгээр дунджийн орчим байна. 
Нэгдүгээр  арав хоногийн эхний хагаст Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр  шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст болон хоёрдугаар арав хоногийн эхээр Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр  шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст харьцангуй дулаарч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэс, Буянт голын хөндийгөөр  шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгийн хойд, Увсын  баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Ховд, Баянхонгорын ихэнх нутаг, Увсын зүүн өмнөд, Завханы баруун, Говь-Алтайн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар  цас орно. Гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үеэр нь зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр Алтайн салбар уулс, Олон нууруудын хөндийгөөр 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн   ба дунд үе, сүүлчээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 24м/с хүртэлширүүсч шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй.
 
Төвийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур нь Дархадын хотгороор 12-17, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байх ба Сэлэнгийн ихэнх нутаг, Хөвсгөлийн зүүн, Төв, Булганы хойд хэсгээр  олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус өдөртөө 18-23 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр Дархадын хотгороор  шөнөдөө 25-30 градус өдөртөө 12-17 градус хүйтэн, Хараа, Ерөө, Туул  голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст бүх нутгаар харьцангуй дулаарч Дархадын хотгороор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө  1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 
Энэ сард Хөвсгөлийн баруун хойд хэсэг, Өвөрхангайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд, Булганы баруун хойд, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр  олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар  дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй(4дүгээрзураг).  
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар  цас, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үеэр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл  ширүүсч цасан ба шороон шуурга шуурах төлөвтэй.
 
Зүүн зүгийн нутаг. Энэ сард агаарын дундаж температур  ихэнх нутгаар 5-10 градус хүйтэн байх ба Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр олон жилйин дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн рчим байна (3 дугаар зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр  Хэрлэн, Халх голын хөндийгөөр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст  ихэнх нутгаар харьцангуй дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 
Энэ сард Хэнтийн ихэнх нутаг, Сүхбаатар, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу,  бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй (4 дүгээр зураг). 
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар цас орно. Гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн  дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүртэл  ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
 
Говийн нутаг. Энэ сард агаарын дундаж температур нь Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар 5-10, бусад нутгаар 0-4 градус хүйтэн буюу  ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна(3 дугаар зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст  нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч,  хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст харьцангуй дулаарч ихэнх нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Энэ сард Өмнөговийн баруун ба зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй (4 дүгээр зураг). 
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үеэр нь зарим газраар  хур тунадас орох төлөвтэй. 
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үеэр ихэнх нутгаар 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 16-18 м/с,  зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top