Адууг магтан дуулагч алдарт уяачийн хүргэн болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 02

"Хос шарга", "Далай зээрд", "Цэндийн хүрэн" гээд олон сайхан морины дууг зохиож, өөрөө дуулдаг ая зохиогч, дуучин Н.Баасандорж гялалзаж яваа нэгэн. Хэдийгээр түүний анхны амьдрал нь бүтэлгүйтсэн ч түүний хоёр дахь гэргий нь Монгол Улсын манлай хүлэгч, алдарт уяач Босоо Жамсрангийн ганц охин ажээ. Тэдний унаган адуунаас МУ-ын төрийн их баяр наадамд 17 адуу түрүүлэн айрагдаж, рекорд тогтоосон байдаг. Одоогоор нэг хүний адуунаас ийм амжилт гарсан тохиолдол байхгүй гэнэ.

Н.Баасандорж ч өөрийн зохиосон, дуулсан хүлэгийн тухай дуунуудаа цуглуулан "Миний адуун сүрэг" цомог гаргажээ. Тэрбээр удахгүй болох эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан "Монголын сайхан ээжүүд" нэртэй тоглолт хийх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top