Хамгийн сүүлийн үеийн технологитой хүргэлтийн ТЭГБЭ үйлчилгээний албан ёсны нээлт боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 03

Өнгөрсөн ням гаригт БНСУ-ын “KGB Logistics” хөрөнгө оруулалттай “Кэй Жи Би ТЭГБЭ” мэргэжлийн хүргэлтийн компани Монголд албан ёсоор нээлтээ хийлээ. Хувь хүн болон аж ахуйн нэгжийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, интернэт худалдаа гэх мэт өдөр тутмын амьдралд хэрэгтэй “Мэргэжлийн хүргэлтийн үйлчилгээ”-г цогцоор нь шийдэж өгөхөөр тус хамт олон ажиллаж эхэллээ. “Кэй Жи Би Тэгбэ” ХХК нь 2012 онд БНСУ-н группын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан, Монгол улсад айл гэр болон албан байгууллагын нүүлгэлтийн үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн туршлагатай хамт олон юм. 15 ачааны автомашинаар өдөрт хоёр удаагийн түгээлтээр 40,000 хайрцаг илгээмжийг ялгах хүчин чадалтай Терминалыг Улаанбаатар хотод байгуулж, илгээмж бүртгэлийн нэгдсэн мэдээллийн систем болон илгээмжийг хүлээн авсан даруйдаа зураасан кодыг уншуулан, мэдээллийн систем рүү дамжуулах боломжтой смарт утасны аппликейшн, төрөл бүрийн скан-принтерашиглан ТЭГБЭ үйлчилгээг хүргэх аж. Цаашид орон нутгуудаар салбарлан, тэнд үйлдвэрлэгдэж буй хүнсний, өргөн хэрэглээний бараа бүтээгдээхүүний нийлүүлэлтийг Улаанбаатар хот руу чиглүүлж, тээврийн хэрэгслийн тоог 50 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. “Кэй Жи Би ТЭГБЭ” ХХК нь ТЭГБЭ үйлчилгээний үндсэн үзүүлэлт болох эелдэг харьцаа, чанартай шуурхай үйлчилгээ, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг бий болгохоор ажиллан, үйлчлүүлэгчийн итгэлийг олохын тулд бүхий л бололцоогоо дайчлан ажиллахаа нээлтэнд хүрэлцэн ирсэн зочдод мэдэгдэв. 1,7 тэрбумийн хөрөнгө оруулалтаар боссон энэхүү ложистикийн агуулах терминаль өдөрт 40 мянган илгээмж ачааг ангилж, түгээх хүчин чадалтайгаараа давуу талтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top