Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 05

Цагаан сарын баярын дараа буюу энэ долоо хоногоос зарим хүнсний барааны үнэ бага зэрэг өсөх хандлагатай байна. Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг кг мах дунджаар 6345 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 7635 төгрөгийн үнэтэй байна. Өөрөөр хэлбэл үхрийн ястай махны үнэ 70 төгрөгөөр өссөн бол цул махны төрөлд тогтвортой байжээ. Долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс" супермаркетад хамгийн хямд буюу 7400 төгрөг, “Номин", “Меркури" хүнсний захуудад хамгийн өндөр буюу 9000 төгрөгийн үнэтэй байсан талаар Нийслэлийн Статистикийн газраас мэдээлж байна. Бусад хүнсний гол нэр төрлийн тухайд “Алтан тариа" савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, I зэргийнх 900-1300 төгрөг, II зэргийнх 750-970 төгрөгийн үнэтэй. Харин “Атар" талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1100 төгрөг буюу Сар шинийн өмнөх үнээс өөрчлөгдөөгүй байна. Төмс, хүнсний ногооны төрөлд өмнөх долоо хоногтой харьцуулахад манжин 35 төгрөгөөр буурсан бол төмс 100 төгрөг, лууван 130 төгрөг, байцаа 165 төгрөгөөр нэмэгджээ. 

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.1) 2015 оны 03 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top