М.Баярбат хар сувдны эрэлд гарчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 20

Шинэ үеийн кино жүжигчдийг өнгөлж байгаа залуусын нэг бол М.Баярбат. Тэр тусмаа хамгийн сүүлд “Миний ах атаман”киногоороо ёстой л нэг хуйхлаад өгсөн гэж хэлж болно.Энэ киног үзсэн маш олон үзэгч үнэхээр одоо манай кино урлагт ийм цэмцгэр,эрч хүчтэй залуу хэрэгтэй байсан гэж дуу нэгтэй магтаж байсан. Зөвхөн энэ кино ч биш.”Аз жаргалын шок”инээдмийн киногоор жанрт баригдахгүй тоглож чаддаг жүжигчин гэдгээ аргагүй харуулж чадсан. Тийм ч учраас түүнийг шинэ үеийн кино урлагийн тодхон гэрэлтэх од гэж хэлж болмоор санагдсан. Дахин давтагдашгүй өөрийн өнгө төрхөө харуулсан бүтээлээрээ нам гүмхэн мөртлөө тасралтгүй урагшаа тэмүүлсээр яваа энэ залуугийн дараагийн тэсрэлт юу байхыг харах цаг ойрхон бололтой. Залуу жүжигчин одоогоор “Хар сувдны нууц ” кинонд бас нэгэн сонирхолтой дүр бүтээж байгаа юм байна. Мэдээж тэр дахиад нэг өөр М.Баярбатыг харуулах нь дамжиггүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top