Хан-Уул дүүрэгт шинэ цэцэрлэг нээгдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 23

Хан-Уул дүүргийн 8-р хороонд өнөөдөр нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан шинэ цэцэрлэг үүдээ нээлээ. Энэхүү 209 дүгээр цэцэрлэг ашиглалтад орсноор 240 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж тохилог орчинд мэргэжлийн багш нарын удирдлага дор сурч хүмүүжих боломжтой болж байна. Хан-Уул дүүргийн 8-р  хороо сургуулийн өмнөх насны нийт 937 хүүхэдтэйгээс тал нь буюу 470 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байжээ. 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.131.238.106) 2015 оны 03 сарын 23

Сайхан мэдээ байна. 8 хороо гэхээр мэдэхгүй тул 8 хороо буюу тэр орчинд гэж тодруулж өгвөл сайн юм.

0  |  0
Top