Цагдаа нар осол гарган хүний амь нас хөнөөсөн гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 23

Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгоны Цагдаагийн хэсгийнхэн нэг жил гаруйн хугацаанд жирийн гурван иргэнийг автомашинаар дайрч, амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан гэж эх сурвалж мэдээлж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт тус хэсгийн цагдаа, ахлах ахлагч Д.Баярсүрэн нь орон нутгийнхаа замд автомашинаа жолоодож яваад хүний амь насанд хүрчээ. Одоогоор түүнийг Дархан-Уул аймаг дахь Цагдан хорих төвд саатуулсан гэх мэдээллийг орон нутгийн эх сурвалжууд өглөө. Өнгөрсөн оны есдүгээр сард Хөтөлийн Цагдаагийн хэсгийн дарга Б.Саранбаатар жолооч, ахлагч Ц.Ууганбаатартаа хууль бус тушаал өгч, урсгал сөрөн давхиулснаас болж Сүхбаатар дүүргийн нутагт хичээлдээ явж байсан 12 настай охиныг дайрч бүрэлгэсэн хэрэг үйлдсэн юм. ЦЕГ-ын удирдлага үүний дараахан Б.Саранбаатарыг цагдаагийн байгууллагаас халж, Хөтөлийн цагдаагийн хэсгийн эрүүгийн төлөөлөгч Ц.Ууганжаргалд ял оноосон байдаг. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.93) 2015 оны 03 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top