Эрээнд монгол эмэгтэйг хөнөөсөн этгээдийг барьжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 24

БНХАУ-д амиа алдсан монгол эмэгтэйг хөнөөсөн этгээдийг өчигдөр 1000 км-ийн цаанаас баривчилсан талаар БНХАУ-ын Консулын газар болоод цагдаа нар Эрээнд суугаа Монголын консулд мэдээлжээ. Амиа алдсан эмэгтэйн талаар хэвлэл мэдээллээр биеэ үнэлэгч гэсэн цуу тараад байсан нь худал байжээ. Тэрээр гурван хүүхэд, нөхрийн хамт амьдардаг жирийн нэг монгол эмэгтэй аж. Сэжигтэнг Хятад улс даяар эрэн сурвалжилсны эцэст олсон бөгөөд гэмт хэрэгтэн хэргээ хүлээсэн байна.  Дашрамд дуулгахад, Хятад улс даяар 170 см өндөр, 35 орчим насны залууг энэ хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.21) 2015 оны 03 сарын 24

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК _номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top