Элэгний эм авах иргэд өрхийн эмнэлэгт бүртгүүлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 25

Элэгний С вирусыг устгадаг АНУ-ын “Харвони” эм нь 94 мянган долларын өртөгтэй бөгөөд манай улсад 99 хувийн хөнгөлөлтэй үнээр худалдаалахаар болсон. Одоогоор манай улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй бөгөөд элэгний өвчлөлтэй иргэдийн судалгаанд тулгуурлан уг эмийг оруулж ирэхээр шийдвэрлэсэн юм. Тиймээс  элэгний өвчлөлтэй иргэд тухайн оршин суугаа аймаг, дүүргийнхээ өрхийн эмнэлэгт бүртгүүлэх шаардлагатай юм байна. Ингэснээр иргэд вирус тоолох шинжилгээнд орж вирус болон хатуурлын хэмжээгээ тогтоолгон эмчилгээнд хамрагдах аж. Харин эмийг өвчтөний биеийн байдлаас хамааран уух хугацааг тогтоож өгөх бөгөөд хэрэглэж дууссаны дараа дахин шинжилгээнд хамруулж эдгэрсэн эсэхийг нь шалгах юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top