ХААИС-ийн экс захирал Б.Бямбаад холбогдох хэргийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 26

Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбаа нарын  гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутаж дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс 5.6 жилийн хорих ял сонссон билээ. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд гомдол гаргасныг өнөөдөр хэлэлцэх юм. Түүнчлэн ХААИС-ийн ерөнхий нягтлан бодогч Д.Янжмааг Б.Бямбаатай бүлэглэн сургуулийн хөрөнгөөс завшсан хэмээн үзэж 5.1 жилийн хорих ял оноосон. Харин тус сургуулийн дэд захирал асан Ц.Амарсайхан, Б.Болдбаатар нарыг хэрэгт оролцоогүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top