”Рио Тинто”-ийн захирал Монголд ирнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 27

“Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Сэм Уолш энэ ням гаригт Монгол дахь Оюутолгойн уурхайн үйл явцтай танилцаж, хөрөнгө оруулагчидтай уулзахаар болсон гэж “Theaustralian.com.au” мэдээллээ. Тэрбээр анх удаагаа Монголд ирж байгаа гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Сэм Монголд гурав хоног саатах бөгөөд Оюутолгойн уурхайн удирдлагуудтай уулзаж, мэдээлэл солилцох гэнэ. Гэхдээ тус улсын Засгийн газрын гишүүдтэй уулзах эсэх нь тодорхойгүй байна. Зарим эх сурвалж түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзана гэж мэдээлжээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top