Энэ хавар улаан уруул, будаагүй мэт будалт зонхилно

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 27

Итали, Англи, Франц, Америк, Япон зэрэг улсад болдог томоохон хэдэн загварын шоунууд тухайн жил ямар дизайнтай, ямар материалаар хийгдсэн, өнгөний ямар сонголттой хувцас, эд хэрэглэл моодонд орохыг тодорхойлдог. Үүнийг дагаад нүүр, нүд, уруулын будалт, өнгө зэрэг өөрчлөгдөж байдаг. Энэ жилийн нүүрний будалтын хувьд натураль арьс буюу эх байдлаараа байх хандлага ноёлох юм байна. Нүүрний арьсан дээр суурь тос түрхэж, крем, энгэсэг, будаг тавихаас илүүтэй арьсаа өөрийнхөөр нь байлгах гэнэ.

Энэ хандлага нь бүсгүйчүүдийг арьсдаа илүү анхаарал, халамж тавихад хүргэх юм. Гол дүрэм бол арьсаа тогтмол сүүн шингэн, витаминаар баялаг чийгшүүлэгчээр цэвэрлэхэд арьс тань тунгалаг сайхан харагдах болно. Заавал крем тавих шаардлагатай бол бага зэрэг суурь тавиад дулаан мэдрэмж төрүүлэх зөөлөн хүрэл өнгийн крем түрхэх аж. Мөн сүүдэр тавихдаа ч “байгалиараа” гэсэн уриаг баримтлах хэрэгтэй.

2015 оны хавар, зун нүүр будалтын хувьд төрөлх гоо үзэсгэлэнгээ илэрхийлсэн “натураль” байдал таныг хүчирхэг харагдуулна. Тэгэхээр бүсгүй та зүгээр л нүүрнийхээ хамгийн сайхан шинж чанарыг онцолж, байгалийн гэрэлд сайхан харагдахад л энэ хавар, зуны нүүр будалтын онцлог оршиж байгаа юм.

Уруулын будагны хувьд омогтой, улаан өнгө дахин анхаарлын төвд байх нь. Танд улаан өнгө хэтэрхий тод санагдвал үзмэн ягаан гэх зэргээр өнгийг нь бага зэрэг буулгаж болох гэнэ.  

“Dolce & Gabbana” энэ хавар, зуны гоёл улаан дарсны өнгөтэй уруулын будаг.

“Chanel” энэ хаврын гоёлоор улаан өнгийн уруулын будаг санал болгожээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top