Отгон аварга С.Цэрэнчимэд аваргын алтан бүсээ гардан авлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 30

Чөлөөт бөхийн отгон дэлхийн аварга С.Цэрэнчимэд аваргын алтан бүсээ өчигдөр гардан авлаа. Үүнийг “Mongolian open-2015” тэмцээний 63 кг-д барилдсан бөхчүүдийн шагнал гардуулах ёслолын өмнө МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Давгадорж дэвжээнд гарч ирэн С.Цэрэнчимэдэд 2014 оны дэлхий аваргын алтан бүсийг гардуулан өгч баярлууллаа. "Ташкентийн дэлхийн аваргад түрүүлсний дараа дэлхийн аваргын бүс өгөөгүйд гайхаад өнгөрсөн. Гэтэл өнөөдөр гэнэтхэн гардуулж өгсөнд үнэхээр их баярлалаа" гэв. С.Цэрэнчимэд "Mongolian open-2015" тэмцээнд 63кг-д жин өгсөж барилдсан юм. Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос дэлхийн аваргын алтан бүсийг МЧБХ-нд илгээсэн бөгөөд С.Цэрэнчимэд Узбекстаны Ташкент хотноо зохиогдсон чөлөөт бөхийн дэлхийн аваргын финалд Азербейжаны бөх Раткевичтай барилдаж 12:3 –аар ялж алтан медаль хүртсэн билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(103.57.94.192) 2016 оны 06 сарын 10

БАЯР ХҮРГЬЕ :x

0  |  0
bold(124.158.109.223) 2015 оны 03 сарын 31

Mongoliin neriig delhiid gargaj yavaa ireeduitei zaluu tamirchindaa sportiin ondor ih amjilt husie . Olympoos altan medal hurtej Mongol tumnee bayrluulaarai amjilt husie

0  |  0
irgen(112.72.13.78) 2015 оны 03 сарын 30

amjilt husiye,mongolian open temtseend jin ahij medal avaaguich hurliin tuluu barildahdaa sain baisan

0  |  0
Top