Ноос тушаасан малчдад урамшуулал олгох журмыг шинэчилжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталжээ. Ноос боловсруулдаг үндэсний үйлдвэр, цехэд тушаасан ноосонд урамшуулал олгохдоо ноосны чанар, боловсруулах үйлдвэрийн эрэлт хэрэгцээнд үндэслэн нарийн, нарийвтар, бүдүүвтэр ноост хонины болон тэмээний самнаж бэлтгэсэн ноосны кг тутамд 2000, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хэнтий аймгаас бусад бүс нутагт үржүүлж байгаа бүдүүвтэр ноост болон нутгийн монгол хонины ноосны кг тутамд 1000, хяргаж бэлтгэсэн тэмээний ноосны кг тутамд 1000 төгрөгийн урамшуулал тус тус олгохоор  журамд заажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top