АТМ-аас бэлэн мөнгө авах шимтгэлийг 40 төгрөг болгон бууруулжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Монголбанкны "Үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөл" гуравдугаар сарын 25-ны өдөр шинэчлэгдэн батлагджээ. АТМ болон ПОБ төхөөрөмж ашиглан бэлэн мөнгө авахад шимтгэл нь 100 төгрөг байсныг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын тушаалаар 40 төгрөг болгон бууруулсан байна. Мөн дотоодын дансны үлдэгдэл шалгахад 10 төгрөг болжээ. Түүнчлэн их дүнтэй гүйлгээ хийхэд гүйлгээ дамжуулах цагаар 300 төгрөг, бага дүнтэй гүйлгээ хийхэд гүйлгээ дамжуулах цагаар 180 төгрөгийн шимтгэл авахаар болсон байна. Гэхдээ одоогоор энэхүү тушаалыг арилжааны банкууд хэрэгжүүлж эхлээгүй байгаа бөгөөд хүлээж авснаас хойш дотоодынхоо дүрэм, журамд өөрчлөлт оруулснаар хэрэгжүүлэх ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top