Ким Ин Ха аав болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Өмнөд Солонгосын жүжигчин 41 настай И Бёнг Хёны эхнэр 31 настай Ли Мин Жунг өнгөрсөн амралтынн өдөр амаржиж хүүтэй болсон тухай "www.allkpop.com" мэдээлжээ. Ли Мин Жунг хүүтэй болсныг агентлаг нь баталж буй бөгөөд түүний хэвлэлийн төлөөлөгч "Хосууд анхны хүүхдээ өлгийдөн авсан. Бүгд жаргалтай байгаа" гэсэн бол И Бёнг Хёны агентлаг мэдээлэл хийхээс татгалзжээ. Тэд 2013 онд хуримаа хийсэн бөгөөд жүжигчин бүсгүйг зураг авалтаар явах үед И Бёнг Хён хуурсан нь мэдэгдэж тэр хоёр тусдаа амьдрах болсон гэнэ. Гэхдээ Ли Мин Жунг хүүхэдтэй болсон учир буцаж нийлсэн аж. Сонирхуулахад жүжигчин И Бёнг Хёнийг "Амьдралын ээдрээ" киноны гол дүр болох Ким Ин Ха-гийн дүрээр нь олон нийт сайн мэдэх билээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ina(112.72.13.70) 2015 оны 03 сарын 31

1970 onih , odoo 45 tai.

0  |  0
1(183.81.169.22) 2015 оны 03 сарын 31

41 bish 44tei shde. Huuhemsegere aldartai jujigchin de. Ug ni chadvarlag. Odo aav bolood tomoojihnu gui yu

0  |  0
Top