Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 01

10.00 цагт НМХГ-ын хурлын зааланд " Архигүй Улаанбаатар " сарын хүрээнд хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монголбанкны А байранд “Монголбанкны алт худалдан авалт” сэдэвт сэтгүүлчдийн анхан шатны сургалт болно.

12.00 цагт Баянбүрдийн “Chicago club”-д "Кистоун фильмс", "Эмоци" продакшны хамтын бүтээл "3 НАЙЗ" уран сайхны киноны хэвлэлийн бага хурал болно.

12.00 цагт “Hi-Fi” рекордс дээр МУГЖ У.Далантай С.Эрдэнэцэцэг нарын 23 жилийн дараа мэндэлсэн "Сэтгэлийн үг" цомгийн баяр болно.

14.00 цагт Эрүүл мэнд, спортын яамны 204 тоот өрөөнд Эрүүл мэндийн сэтгүүлчдийн уулзалт болно. Уулзалтад Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа оролцон цаг үеийн асуудлууд болон улаан бурхан өвчний талаар мэдээлэл хийнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top