”Жирэмсний хяналтын жишиг эмнэлэг” -тэй болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 01

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторид “жирэмсний хяналтын жишиг эмнэлэг” төсөл хэрэгжиж, эхний шатны ажлаа өчигдөр хүлээлгэн өглөө. Уг төсөл хэрэгжсэнээр жирэмсэн эхчүүд тав тухтай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэн үзлэгийн болон хүлээлгийн өрөөг засч тохижуулсан юм. Мөн жирэмсэн эхчүүд үзлэгт орох, шинжилгээ өгөхөд гардаг дугаарлалтын асуудлыг цахимжуулж, эмч сувилагч нарын ажлын ачааллыг бууруулж чаджээ. Түүнчлэн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг нэг дор төвлөрүүлж чадсан аж. 30 орчим сая төгрөгийн санхүүжилттэй уг төслийг “Нарлаг Улаанбаатар Ротари” клуб хариуцан хэрэгжүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Соёлмаа(202.55.182.146) 2015 оны 04 сарын 02

Яа зөв.

0  |  0
Top