Наадамчдын замд гэрлэн дохио суурилуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 02

Наадамчдын замд гэрлэн дохио суурилуулахаар болсон байна. Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор зургаан байршилд гэрлэн дохио суурилуулах 337 сая төгрөгийг нийслэлийн 2015 оны замын сангийн магадлашгүй ажлын хөрөнгөнөөс зарцуулахаар болжээ. Мөн Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт  тус тус үүрэг болгожээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Naadamchin(43.242.243.24) 2015 оны 04 сарын 02

Bolio boon tugjree uusne sh dee. Odoo gerel dohio baij l baina nemeed yah yum, bas l neg business uu?

0  |  0
Top