З.Энхболд, М.Зоригт нарыг ”Босоо хөх Монгол”-ынхон шүүхэд өгнө гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 02

“Босоо хөх монгол” бүлгэм хэвлэлийн хурал хийлээ. Энэ үер тэд “Эх орон газар шорооныхоо төлөө тэмцээд ирэхэд “дайсан” олон болдог юм байна. Уг нь бид тэдгээр өвөрмонголчуудад эр бяраа гаргаж, дарамтлаагүй. Та бүхэн итгэхгүй бол тэдгээр өвөрмонголчуудыг дагуулаад явж байсан н.Мэндсайхан гэгч залуутай яг одоо утсаар холбогдож болсон явдлыг яриулъя” гэв. Ийнхүү хэвлэлийн хурлын үеэр иргэн н.Мэндсайхантай утсаар холбогдож дараах тайлбарыг сэтгүүлчдэд сонсгосон юм. Мэндсайхан “Би өнгөрсөн амралтын өдөр дөрвөн Өвөрмонголыг дагуулаад Бурханхалдун ууланд очсон юм. Тэр хэдийг түрүүлж алхуулчихаад араас нь гарч ирсэн. Тэгэхэд “Босоо хөх монгол”-ынхон хятадууд байна гэж ойлгоод сөхрүүлээд суулгачихсан байсан.  Би араас нь очоод учрыг нь тайлбарлаад “Өвөрмонголчууд байгаа юм” гэхэд “Босоо хөх монгол”-ынхон “За, уучлаарай. Өвөрмонголчууд гэдэг чинь монгол гэсэн үг” гээд уучлал гуйгаад өнгөрсөн. Хэвлэл мэдээллээр гараад байгаа шиг ямар ч дарамт шахалт болоогүй. Яагаад ийм худлаа мэдээлэл тараад байгааг би гайхаж байна. Ямар ч зодож, цохисон юм байхгүй” гэсэн юм.

Түүнчлэн, хэвлэлийн хурлын үеэр “Босоо хөх монгол” бүлгэмийн тэргүүн  П.Шинжээравдан УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн М.Зоригт, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Сүхбаатар аймгийн Засаг дарга Батсуурь, “Ногоон хас Монгол” хөдөлгөөний тэргүүн Бямбадорж нарыг шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ.

Учир нь эдгээр нэр бүхий хүмүүс ямар ч баримт нотолгоогүй “Босоо хөх монгол” хөдөлгөөнийхөнийг алтны нинжа, шантаажчин зэргээр олон нийтийн хэвлэл мэдээллээр удаа дараа мэдээлэл тараасан гэнэ. Иймд нэр төрөө сэргээлгэх үүднээс шүүхэд өгөхөөр болсон гэдгээ мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
rff(112.72.13.146) 2015 оны 04 сарын 03

ed nariig shuuhed uguhn heregtei

0  |  0
зочин(103.26.195.154) 2015 оны 04 сарын 03

АН ынхан ч ард түмэнд халтай юм аа, жирийн иргэдийн хүүхдүүдэд мөн ч их өс санах юм даа, Монгол нутгийнхаа төлөө явж байгаа залуустаа амжилт хүсеэ

0  |  0
mongol(203.91.117.4) 2015 оны 04 сарын 02

ene malnuud mongoliig gutaachixlaa. xarax tsarainii xulgaich

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.185) 2015 оны 04 сарын 02

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
oiuytrew(150.129.140.174) 2015 оны 04 сарын 02

zorigt batsuuri 2 bol uranii asuudlaar mash no-toi humuus shuu.sain shalguulah heregtei.

0  |  0
4(202.21.96.90) 2015 оны 04 сарын 02

Eh oron gj ed nariinhaar yug heleh yum bol...... eh ornoo hamgaalna gj ed nariinhaar yahiig heleh yum bol..... Ed nar eh orondoo yu hiij yu buteesen yum bol...... Hachin etgeed eemeg zuult, has temdeg,har savhi, har nudnii shil, natsist huvtsas, turemgiilsen yaria, urgelj hen negniig zanasan zuhsen gutgesen yaria, ailgaj surduulj olson heden togrog, dain baildaan boslogo hodolgoon hussen urialsan humuus. Ed nariin talaar bodhoor iim l yum sanaand orj bn. Deerh 3 asuultiin hariug ene dundaas haigaad er olohgui yum.

0  |  0
Шинжээ(202.179.8.134) 2015 оны 04 сарын 02

Анужин гээд нэвтрүүлэг хөтлөдөг хүүхнийг бас шүүхэд өгөөрэй хө. Та нарыг гүтгээд л байсан шүү хи хи хи

0  |  0
123(103.229.122.126) 2015 оны 04 сарын 02

өлссөн ч мөнгө шүү ха ха

0  |  0
123(103.229.122.126) 2015 оны 04 сарын 02

Үнэн өөрөсдийгөө хөгжлийн түүчээ гээд бодцон гарууд шүү ккк. Алссан ч мөнгө, тэмцсэн ч мөнгө болцон хулгайчууд

0  |  0
зочин(103.229.121.123) 2015 оны 04 сарын 02

Хятад хүн байвал яах байсан юм бэ? Бурхан халдун хориотой зон юм уу? Энэ үндэсний үзэлтнүүдийг тараах хэрэгтэй гадныхан ингэж үндэстэн хооронд хагардуулж улс төрийг хямруулж үймээн самуун гаргадагийг украйнаас хараач аль ч улсад ийм тэнэгүүд байдаг түүнийг нь гадныхан ашиглаж хөрш оронтой нь муудалцуулж, дотор нь үймээн гаргуулдаг юм.

0  |  0
Top