Коммент: Дуучин С.Жавхлангийн улстөрчид хийгээд олон нийтэд хаягласан хатуу үгс

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 07

МУГЖ дуучин С.Жавхлан улс орноо аварч, унхиагүй улстөрчидтэй хариуцлага тооцохын төлөө нэгдэхийг ард иргэддээ уриалан, ах дүүстэйгээ нийлэн тэмцэхээр болсноо мэдэгдэн иргэний хөдөлгөөнүүдтэй нэгдээд байгаа. Тэр ч байтугай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдийг халз мэтгэлцээнд дуудсаар хаврын сарыг барах гэж байна. Харин төрийн өндөр түшээд түмний нэг өчүүхэн дуучинтай халз мэтгэлцэхгүй хэмээн гэдийсээр, хайцайлж өмгөөлөх нэгнээр нь өмгөөлүүлсээр суугаа юм. Тэгвэл өчигдөр С.Жавхлан тэргүүтнүүд Төрийн эрхэм дээдсүүдийг дуудаж уулзах нь буруу юм гээд өөрсдөө очих уулзахаар болж, цаг болзсон. Гэвч УИХ-ын чуулган эхэлсэн эл өдөр улсын дээдсүүдэд түүнийг хүлээж авах цаг зав байсангүй бололтой Төрийн ордоны үүдэнд хэсэгхэн зуурын жагсаал хийгээд буцав. Сошиал ертөнцийнхөн ч С.Жавхлангийн энэхүү үйлдэл зөв, буруу эсэх талаар хоёр хуваагдаад байгаа юм. Тиймээс “Коммент” булан МУГЖ дуучин С.Жавхлангийн он гарсаар хэлж ярьсан зүйлээс 29 ишлэлийг онцлоллоо.

  • С.Жавхлан: Би та бүхнийг дуудаж бүдүүлэг ёс зүйгүй аашилснаа хүлээн зөвшөөрч байна. Бид буруу юм хийжээ. Тиймээс төрийн ордонд өөрсдөө очъё. Ёс зүйтэй хүлээж аваарай.

Хэвлэлийн хурал 2014.04.03

  • С.Жавхлан: Намайг дуугаа дуул гэж байгаа бол энэ эх орныг дуу шиг сайхан болгочих л доо. Тэгвэл би дуулья. Би тэгж чадах авьяастай залуу.

“Ярилцья л даа” нэвтрүүлэг 2014.04.03

  • С.Жавхлан: Намайг тийм их изм хийж байгаа гээд байгаа бол би монголизм хийж байгаа. Тэрийгээ би шүүж, тунгааж мэднэ.

“Ярилцья л даа” нэвтрүүлэг 2014.04.03

  • С.Жавхлан: Батзанданд –Улаанчулуутын хогийн цэг өөрийн чинь тойрог юм билээ. Хүний өмнөөс элдэв юм ярьж байхын оронд өөрийнхөө ажлыг сайн хий. Тэнд байгаа хүмүүстэй очоод уулз.

“Ярилцья л даа” нэвтрүүлэг 2014.04.03

  • С.Жавхлан: Монгол Улс тэр чигээрээ барьцаанд орчихсон байна. Үүнээс гарах гарц нь Үндсэн хуулинд бий. Гэхдээ одоо энэ төр засагт байгаа хүмүүсээр Үндсэн хуулиа өөрчлүүлж болохгүй. Бүгдийг огцоруулаад, түмэн олны төлөөллөө цуглуулаад бүгдээрээ ярилцаж хийх хэрэгтэй.

“Ярилцья л даа” нэвтрүүлэг 2014.04.03

  • С.Жавхлан: Яагаад өөрсдийнхөө оюунтай толгойг ухаж болдоггүй, Оюутолгой, Таван толгой гээд дов толгодыг ухах ёстой юм бэ. Миний хувь 15 жил дуу хууранд умбаж явахдаа нэг ширхэг чулуу ч хөдөлгөөгүй, өөрийнхөө оюунтай толгойг ухаж амьдарч байгаа жирийн л нэг залуу.

Цаг үе, үзэл бодол 2015.03.23

  • С.Жавхлан: Хариуцлага хүлээдэг хэн ч байдаггүй. Ялангуяа энэ төрийн эрхэм дээдэст. Тэгсэн хэрнээ баяр наадам болохоор өөрсдөө зохиочихсон юм шиг гараад ирдэг. Энэ бол тогтолцооны буруу.

Цаг үе, үзэл бодол 2015.03.23

  • С.Жавхлан: Бид эрхээ зөндөө ярилаа. Одоо тэгвэл үүргээ ярих хэрэгтэй байна, бүгдээрээ.

Цаг үе, үзэл бодол 2015.03.23

  • С.Жавхлан: Би дуугаа дуулдаг шиг тэд улс орныг сайн удирдсан бол ингэж тэмцэхгүй л байлаа.

Өдрийн сонин 2015.03.19

  • С.Жавхлан: Тэднийг сонгосон юм бол дуудаад уулзах, асуулт тавих эрх нь ард түмэнд байдаг юм байгаа биз дээ. Бид ямар тэднийг дуудаж авчраад зодох гэсэн биш. Өнөөдөр энэ төр, улс оронд юу болоод байгааг асууя гэсэн юм. Ийм асуултад хариулчих чадваргүй юм бол төрийн гурван өндөрлөг гэж яваад яах юм. Үнэндээ өнөөдөр тэд төрийн гурван намханлаг болчихсон байна.

Өдрийн сонин 2015.03.19

  • С.Жавхлан: Би тэртэй тэргүй нэр алдартай хүн. Угаасаа түмэн олон намайг таалчихсан.

Өдрийн сонин 2015.03.19

  • С.Жавхлан: Төр засгийн удирдлагууд хамаг монголчуудынхаа асуултад хариулдаг болтол би тэмцэнэ. Үүнийг тэр гадаад үгээрээ нэрлэнэ үү, яана дурын хэрэг. 

Өдрийн сонин 2015.03.19

  • С.Жавхлан: Төрд байгаа хүмүүсийн тэмцэгч чанар нь дуусчихсан байна. Дандаа өвгөчүүд цугларчихаж. 1990-ээд онд энэ ардчилал гэж яриад байгаа хүмүүс бүгдээрээ галзуу барын аманд гараа хийсэн ч буцахааргүй залуучууд байж. Гэтэл тэд 1990-ээд оны Улс төрийн товчооны гишүүдийн насан дээр ирчихлээ. Тиймээс тэднээс илүү хөшүүн, хоцрогдсон, аймшигтай араатан болж хувирлаа.

Өдрийн сонин 2015.03.19

  • С.Жавхлан: Сэтгэлээрээ баян хүмүүс Монголын төрд байх ёстой. Гэтэл ухаалаг хүмүүс цөм Монголын төрөөс зугтчихлаа.

Өдрийн сонин 2015.03.19

  • С.Жавхлан: Өнөөдрийн төрд байгаа хүмүүс 1990 онд Үндэсний телевизийн хаалгыг хэмх өшиглөж ороод төр засгийн дарга нартай халз мэтгэлцэж л байсан байна лээ ш дээ. Төр засгийн удирдлагууд нь очиж суугаад “Миний хүүхдүүд өлсч болдоггүй юм, монголчууд өлсч явсан түүх байхгүй. Шаардлагатай гэвэл бид буруугаа хүлээе” гээд ярьж л байсан байна. Яагаад ийм байж болохгүй гэж. Эндээс харвал тэр үед бид эрх чөлөөтэй байсан юм уу, одоо эрх чөлөөтэй байгаа юм уу. Үүнийгээ бодох ёстой болчихоод байна.

Өдрийн сонин 2015.03.19

  • С.Жавхлан: Харин ч би их алдаа хийж. 15 жил дуулсан байна. Намайг дуулж дуугаараа ард түмнийг уярааж байх хооронд Монголыг минь үрэн таран хийж байж шүү дээ. Тиймээс нэг талаар би өөрийгөө нүгэл хийжүү дээ гэж боддог юм.

Өдрийн сонин 2015.03.19

  • С.Жавхлан: Би Монголыг зургаан удаа тойрсон. Тэгэхдээ Монгол орноо яаж сэглэгдсэнийг олж харсан юм. 15 мянган хүнтэй Хятадын суурин бий болсныг ч харсан. Яг энэ байдлаар явах юм бол би дуу дуулах ч эцэсгүй болох юм байна. Эх орныг минь цөлмөж дуусвал би хаана дуулах юм бэ гэж бодогдсон. Монголоо гоё болгочихоод дуулмаар байна шүү дээ.

Өдрийн сонин 2015.03.19

  • С.Жавхлан: Гадныхныг уучилж болж байгаа бол өөрсдийгөө бас өршөөх ёстой. Монголчуудаа уучилтал нь татвар хураамж, банкны зээлээ төлөхгүй байх ёстой.

Өдрийн сонин 2015.03.19

  • С.Жавхлан: Энэ дарга нарт зөвхөн бид гомдоод зогсохгүй, Монголын минь газар шороо гомдож байгаа.

Tumen.mn 2015 оны 02 сарын 05

  • С.Жавхлан:Босоо заяатай Монголыг минь энэ хэдэн улс төрчид хэвтүүлчихлээ. Одоо бүр сөхрөөд элгээрээ мөлхөж байна. Тиймээс залуус бид дуугүй сууж болохгүй. Энэ он цагийг босгож ирэх ёстой.  Монгол гэсэн тодотголтой бүх зүйлээ өргөж дэмжээд явах учиртай.  Бидэнд эв нэгдэл чухал.

Tumen.mn 2015 оны 02 сарын 05

  • С.Жавхлан:Эх орноо ээж гэж бодох юм бол ээжийн минь бие нь муудаад хэвтэж байна. Хүү нь яах ёстой билээ. Мэдээж эмчлэх бүх талын арга хэмжээ авна. Тэрүүн шиг Жавхлан ээжийгээ өвчтэй байхад дуугаа дуулаад  хайхрахгүй орхих ёсгүй  байхгүй юу. Ээжийгээ хөсөр хаях сэтгэл надад төрсөнгүй.

Tumen.mn 2015 оны 02 сарын 05

  • С.Жавхлан:Яаж ч бодсон өнөөдөр сэглэгдээд, сэндийлэгдээд, ухагдаад, зарагдаад байгаа газар шороон дээр  "Монголын үнэртэй салхи” дуу маань зохимжгүй болчихлоо. Ээжүүдийн минь цалин тэтгэвэр  хүрэлцэхгүй, мах, гурилгүй болохын цагт "Ээжийн чанасан цай” дуугаа би дуулах эрхгүй болж байна. Үнэндээ дууны сайхан үг аялгуу нь хүртэл бодит амьдралтай зохицохгүй болчихоод байхад энэ бүхнийхээ төлөө тэмцэхээс өөр яах юм. 

Tumen.mn 2015 оны 02 сарын 05

  • С.Жавхлан:Бид өөрсдийнхөө саванд дүүрэн будаа авчихаад тэр нь халиад асгарч байхад гадаадаас дахиж нэмж буудай оруулж ирнэ гэдэг бол Монголыг доромжилж, үгүйсгэж байгаа асуудал. Монголын юм өнөөдөр дандаа үнэгүйддэг, хог шиг хаягддаг. Өнөөдөр Монгол улс нэг иргэнийхээ амийг ч тоодоггүй. Эд нар сонгууль болохоор нэг сарын хугацаанд иргэдийгээ долоочих шахам гүйчихээд эргээд дөрвөн жил иргэдээ мартдаг энэ байдал 25 жил үргэлжилж  байна. Тиймээс одоо энэ байдлыг халах хэрэгтэй. Тариаланчид гэлтгүй бүх хүмүүс нэгдэж тэмцэх хэрэгтэй.

Olloo.mn 2015 оны 02 сарын 04

  • С.Жавхлан:Хамаг монголын хүүхдүүд монгол гэсэн омогшилоор өсөөсэй гэж би хүсдэг.

“Илэн далангүй яриа” нэвтрүүлэг 2015.02.02

  • С.Жавхлан:Тэр гаднаас оруулж ирж байгаа колаг битгий уугаач, тахианы махыг битгий идээч. Харин тэр малчнаас очоод 1700 гаруй эмийн ургамал идэж байгаа малынхаа ашиг шимийг, монгол хөрсөнд ургасан тарианыхаа үр шимийг нэг нэгнээ дэмжээд авчих л даа. Энэ чинь л зөв эдийн засаг шүү дээ.

 “Илэн далангүй яриа” нэвтрүүлэг 2015.02.02

  • С.Жавхлан: Төрийн томчуудийнх нь гүзээ хагарч, Түмэн олных нь гэдэс хонхолзож байгаа энэ цаг үед МОНГОЛ ӨЛСӨХ УЧИРГҮЙ.

“Монгол хүн өлсөх учиргүй” нэвтрүүлэг. 2015.01.16

  • С.Жавхлан: Намайг хүмүүс шоудлаа гээд байна. Би шоудийлдаа, яадгийм. Зөв юманд шоуд л даа. Хүнд буян хийж, сайн үйлсийн төлөө шоуд л даа. Бүхэл бүтэн монголоор тоглож байж, бүхэл бүтэн гурван сая хүнээр тоглож байгаа хүмүүсийг яагаад олж харахгүй байгаа юм бэ. Энийг л олж хараасай гэж би энэ зүйлийг хийгээд байгаа юм ш дээ.

“Монгол хүн өлсөх учиргүй” нэвтрүүлэг. 2015.01.16

  • С.Жавхлан:Тэр хогийн цэг дээр байгаа хүмүүс гаднаа хар ч, сэтгэл нь цагаан байна. Гэтэл гаднаа гял цал хүмүүсийн сэтгэл өнөөдөр харын хар болчихсон байна. Тиймээс бид хувьсал, өөрчлөлтийг хийх цаг нь ирчихжээ.

“Монгол хүн өлсөх учиргүй” нэвтрүүлэг. 2015.01.16

  • С.Жавхлан:Нэг хэсэг хүн нь идэж уугаад, цалгиж, халгиад л жаргаж байдаг. Нэжгээд хэсэг хүмүүс нь өлбөрч байдаг, өлсөж байдаг, сэтгэл гундуу, урамгүй байдаг. Ийм зүйл байж болохгүй ээ.

Монгол хүн өлсөх учиргүй” нэвтрүүлэг. 2015.01.16

Сэтгэгдэл ( 95 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дэмжигч(150.129.140.9) 2015 оны 08 сарын 26

ярьж байгаа нь үнэн шүү дээ

0  |  0
zochin(27.123.214.121) 2015 оны 05 сарын 25

Javhlang buruutgaj bui humuus yamar negen baidlaar tatvar tulugch ard irgedees ih baga hemjeegeer idegched baij taarna bidnii amidral udruus udurt doroitoj gazar shoroond min hen beltei ni gadniihantai niilj tsulmuj baiga ni yamar ch eruul uhaantai hunii setgel emzegluulsen zuil bolj bn bi huvida Javhlang demjij bn ard tumnii duu hooloi bolj yavaad ni baharhaj bn oilgohgui baiga humuust oi gutaj bn

0  |  0
kk(180.149.78.26) 2015 оны 04 сарын 19

Bugd erguuttsen Javhlan javhlan shigee. Harij geree tseverle javhaa chugants mn. Gal untraaltsah ni yagaav tm ih eh oronch yum bol. Tag chig shuu Durved chin. Mongol gsn setgel bhgui ee erguunuud mn.

0  |  0
Оюунаа(180.235.187.63) 2015 оны 04 сарын 15

Дэмжиж бнаа Ярьсан бүрэн нь үнэн бна тэгж яривал улс төрд олон л жүжигчид орсон байдаг биз дээ Жавхаадаа амжилт хүсье

0  |  0
chemka(202.70.46.202) 2015 оны 04 сарын 14

Yagaad bolohgui gej duuchin hun,hun bish yumuu ulsiin ih hurald suuj bga 76 teneguudees deer yum yariad bna shuu bid bugdeere niilj hariutsalga tootsohgui bol mongol uls suirlee shuu hun ard ni heden banknii baritsaand gazar nutag ni hujaagiin medeld orlo shuu hun ardaa

0  |  0
busgui(202.170.80.25) 2015 оны 04 сарын 13

unen helsen shuu demjij bn

0  |  0
Монгол(202.5.202.130) 2015 оны 04 сарын 13

abduul abbas / TSEREN гэж гадны му гар хөл дуугай бай, Жавхланг ард түмэн дэмжиж байна, тэр сайхан ярьж, уран донгодохгүй ч үнэнийг хэлж байгаа шүү

0  |  0
жирийн ахмад(122.201.24.91) 2015 оны 04 сарын 13

Жавхлан улам ухаажиж буурь сууж байгаа залуу. Түүний монголынхоо төлөө үнэнчээр, халуунаар цохилох зүрхний цохилт бидэнд мэдрэгдсээр байна. ДЭМЖИНЭ.

0  |  0
Цэрэн(202.179.15.56) 2015 оны 04 сарын 12

Жавхлаан миний дүү зүгээр л дууныхаа үгийг цээжлээд сууж бай, нам эвсэлд иймэрхүү хүн огт багтах зай байхгүй

0  |  0
sss(103.229.123.247) 2015 оны 04 сарын 09

unen ug helii gej hutsaad bgaa hotiin guluguu chamd huniig hot huduuguur n doromjloh erh ugchihsun ymuu chi mu ulaanbaataraas garch uzeegui gulug yasan ih borgodog gulug be chi uuruu ys yman dr ymar tsaraitai hachin ym bgaa boloo muu mal ene d chin hot huduu ymarch hamaa bhgui za mu erguu tulugnuus 7 dor bolchihson mal brand huusun huuhen tsarailsan avgaigaaraa tejeelgesen 1 muu tsus sorogch bgaa da chi

0  |  0
unen ug xelii(202.126.91.167) 2015 оны 04 сарын 08

xotod yadaad 20 jil amidraad uzchix, ene xodoonii batsaan xun xundlene gj mededgui teneg amitan, chi xen um be, yu chaddag um be, xoorxii saixan setgeltei mongolchuud onchin orooson gd xudlaa uilj unjaad bxaar n ood n tataad gargaad irsen biz de, cham shig duuldag bitgii xel chamaas deer duuldag xumuus zondoo bna chi jaaxan xiree med l dee, busdiin xairiig daadaggui, ichix nuurgui tas xodoo batsaan, xotod torj osson bol chi ingej tenegtexgui bsiimaa, xodoonoo ochij xentei ch xamagui zargaldaj durtai uma yarij orilj xashgirch daruulgagui zangaaraa amidraa, uxaan muutai novsh

0  |  0
purevsuren(112.72.11.109) 2015 оны 04 сарын 08

ter xumuusiig duudsanch bai ooroo ywaad ochsonch yg adilxan xumuus ted narti orooldox tusam.l chamaig uls toriin erx medelruu chicherch bna.l gej xarna

0  |  0
abduul abbas(202.179.11.202) 2015 оны 04 сарын 08

mongolchuud bid yarihas tsaashgui uls bie biene muulj suusnaas islamshuud shig erh chuluunihu tuluu zewseg barin temtsetsgei.

0  |  0
zochin(103.23.51.13) 2015 оны 04 сарын 08

yahawdee duuchin geheeree l yrij helj boldoggui ymuu bidnariin omnoos duu hooloi bolj bnashdee hytad mongoliig zugeer l hudaldaj awj bnashdee ezleh bish jawhlan bol mundag

0  |  0
ёыяёыяёыя(150.129.142.114) 2015 оны 04 сарын 08

Жавхлаан ард иргэдийнхээ өмнө гишүүдийн өмнө нүүр улайхаар зүйл хийвээ сайн бодолтой бэлтгэлтэй байж орно шүү наад гишүүд дарга нарын заль мэх их шүү орохгүй байгаа нь янз бүрийн хор байж ч мэднэ

0  |  0
ХҮн(185.26.182.37) 2015 оны 04 сарын 08

Хөөрчихсөн тэнэг мал

0  |  0
zochin(103.10.22.138) 2015 оны 04 сарын 08

Durak

0  |  0
Урнаа(112.72.13.156) 2015 оны 04 сарын 08

Яагаад өнөөдөр дуучин хүн эх орон гэж ярьж болохгүй гэж. Хүн эхээс төрөхдөө улс төрч болж төрөөгүй шүү дээ. Улс төр ярьсан хүн болгон ухаантай, мэдлэгтэй, тэд нар л бүхнийг чаддаг хүмүүс биш. Ард түмэн тэднийг хэн нь хэн бэ гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэддэг болсон.

0  |  0
zochin (180.149.78.20) 2015 оны 04 сарын 08

daraagiin songuulid ta natiig songohgui.Javhlangiin zuv.drmjij bna.

0  |  0
76 malaa(202.131.235.74) 2015 оны 04 сарын 08

uneheer Jawkhlangiin zow odoo hodlohgui bol uneheer hetsuudlee. bid uuh us, gishgeh gazar , undesnii erh choloo buh yumaa aldah gd bna. Ard tumen chini demjij bna Jawkhlangaa

0  |  0
76 malaa(202.131.235.74) 2015 оны 04 сарын 08

uneheer Jawkhlangiin zow odoo hodlohgui bol uneheer hetsuudlee. bid uuh us, gishgeh gazar , undesnii erh choloo buh yumaa aldah gd bna. Ard tumen chini demjij bna Jawkhlangaa

0  |  0
Зочин(112.72.13.48) 2015 оны 04 сарын 08

Ухаантай, мэдлэгтэй байна гээд тэд өөрсдийнхөө төлөө л ажиллаж байна. Улс орон, ард түмний эрх ашиг огтхон ч биш, ганцхан өөрийнхөө төлөө, хар аминыхаа төлөө хагартлаа баяжиж сууна. Ард түмнийг даапаалж, дамшиглаж дууслаа л даа гэдэг шиг.

0  |  0
Эрка(182.160.37.30) 2015 оны 04 сарын 08

Жавхлан шиг сэтгэлтэй залуусаа нэгдээд улс орноо энэ цадахаа мэдэхээ байчихсан улсаас авраач ээ чинь сэтгэлээсээ та нараас гуйж бн Тэгэхгуй бол хойч ирээдуйн эзэд маань эх оронгуй болох нь

0  |  0
Mgl(89.133.128.232) 2015 оны 04 сарын 07

yhaantai sain zaluu Javxlang urgelj demjdeg , ene elbegdorj ulger avaasai ,

0  |  0
ооооо(203.91.117.4) 2015 оны 04 сарын 07

төрд шургалсан улс орны баялгийг хармаандаа багтахгүй болтол чихсэн өөрсдийгөө бусдаас тасархай ухаантай гэж боддог хулгайч нар үүнийг ойлгож хүлээн авах чадвар ухамсар байгаа гэж үү

0  |  0
Я(112.72.13.38) 2015 оны 04 сарын 07

Мундаг мундаг

0  |  0
nar(202.179.10.150) 2015 оны 04 сарын 07

temtsej bgaa ni yahav zuv l baih gehdee ih hurald orno gevel uneheer butehgui yag uneniig helehed myangan setgel baigaad eh oron gej orilood medleg bol yalt ch ugui dutna shuu

0  |  0
Уншигч(112.72.13.128) 2015 оны 04 сарын 07

Оюуны бохирдол, сэтгэлгээний хоцрогдол орсон, амин хувиа хичээсэн юмнууд өөрсдөө юу ч хийж чадахгүй байж, хүний хийж байгаа зүйлийг буруугаар бодож булингартаж суух юм даа.

0  |  0
Ариун-Ундрах(112.72.13.128) 2015 оны 04 сарын 07

Эсэргүүцээд байгаа эрхэм таны ах дүү хамаатан садан бүгд ажилтай орлоготой, амьдрал хангалуун, эх орон газар шороо минь бүрэн бүтэн, эрхэм таны амьдрал элбэг дэлбэг байгаа бол таны түмэн зөв. Хэрэв тийм биш бол та мэргэн оюундаа нэг тунгаагаад үзээрэй.

0  |  0
dz(221.160.28.204) 2015 оны 04 сарын 07

zov hun zov l duugarch bn daanch gantsaardaad bn

0  |  0
zochin(108.70.173.253) 2015 оны 04 сарын 07

zov minii duugiin ingej duugarsnaar noen uul maan avaragdlaa cain bna amjilt minii oshoo zorigtoi baigaarai ingej zoriglood baix xun xovor shuu

0  |  0
zochin(202.55.191.34) 2015 оны 04 сарын 07

zuv zuv zuv ..... Javhlang demjij bn. Vnen vg l bn shvv dee..... Yavaad bn shvv ..... Uragshaa

0  |  0
irgen(202.179.20.70) 2015 оны 04 сарын 07

Ene duuchin zaluu ard tumend unegui duulj ugsun udaa bnuu ta nar bugdeeree yag adilhan doo odoo tumni tolgoi erguulj bgaad ih hurald suuh biz

0  |  0
амүлб(202.170.68.36) 2015 оны 04 сарын 07

Ногоо ургаж өнчин нь илааршаасай. бас нэг сэтгэцийн өвчтөн их хуралд орох санаатай.

0  |  0
АРД(122.201.24.128) 2015 оны 04 сарын 07

ЗӨВ ЭХ ОРНОО ГЭЖ БОДДОГ Л ЮМ БОЛ БИД ДУГАРЧ ТЭМЦЭХ ЁСТОЙ АРД ТҮМЭН ХҮЧЭЭ НЭГТГЭЖ ТЭМЦЭЦГЭЭЕ АМЬ АМИА БОДОЖ АРЧААГҮЙ ЦАРАЙЛДГАА БОЛЬЦГООЁ ИНГЭЖ ГЭМЭЭНЭ УЛС МИНЬ УЛСЫН ДАЙТАЙ АРД ОЛОН МИНЬ ХҮНИЙ ДАЙТАЙ БОЛОХ ЮМ УЛС ТӨРЧИД УВАЙГҮЙ ЛУЙВАРЧИД БОЛСНЫГ БИД ТАСЛАН ЗОГСООХ ЁСТОЙ

0  |  0
АРД(122.201.24.128) 2015 оны 04 сарын 07

ЗӨВ ЭХ ОРНОО ГЭЖ БОДДОГ Л ЮМ БОЛ БИД ДУГАРЧ ТЭМЦЭХ ЁСТОЙ АРД ТҮМЭН ХҮЧЭЭ НЭГТГЭЖ ТЭМЦЭЦГЭЭЕ АМЬ АМИА БОДОЖ АРЧААГҮЙ ЦАРАЙЛДГАА БОЛЬЦГООЁ ИНГЭЖ ГЭМЭЭНЭ УЛС МИНЬ УЛСЫН ДАЙТАЙ АРД ОЛОН МИНЬ ХҮНИЙ ДАЙТАЙ БОЛОХ ЮМ УЛС ТӨРЧИД УВАЙГҮЙ ЛУЙВАРЧИД БОЛСНЫГ БИД ТАСЛАН ЗОГСООХ ЁСТОЙ

0  |  0
sss(203.91.112.78) 2015 оны 04 сарын 07

Zov bid aliin bolgon duugui suux estoi yum be. Toroo xundleed duugui baisan bx odoo er ni ix xuvisgal xiij ch bolno

0  |  0
AnyOne(103.9.90.3) 2015 оны 04 сарын 07

Helsen ugs ni dandaa l unen ug bi ch helmeer l sanagdsan ugs bn da huurhii bid bichehees hetrqu niileed negdeed ulsaaa uls shig uls bolgoh umsan da

0  |  0
Bolor(24.13.224.203) 2015 оны 04 сарын 07

Buruu zvil alga ZAluu xvnex opnoo xair laad duugarch bna xulchigruud shvvmjleed zugtaad cuuj l bna

0  |  0
user1(112.72.11.123) 2015 оны 04 сарын 07

javhalngiin zuv gej bodoj bn.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.105) 2015 оны 04 сарын 07

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
3232(202.131.233.35) 2015 оны 04 сарын 07

t1 yumuu gsn chin ugui yumaa. dandaa unen zuv ug helj. bas ch hoosongui l hun bna

0  |  0
otgoi(103.26.192.146) 2015 оны 04 сарын 07

Zuv sh dee.deeguuree bayjad doodos ni yaduurad bga biz dee.unen ug helsen hund hun ushuutui .uher unasan hund nohoi ... Gdg bha.

0  |  0
zochin(202.170.69.34) 2015 оны 04 сарын 07

unshihaas buur zalhaj bna, ene neeree unen dunhuu nuhur shuu, 21-r zuuntaigaa hul niiluulen amidarmaar yumaa

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.157) 2015 оны 04 сарын 07

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top