О.Гүндэгмаа 2016 оны олимпод оролцох анхны эрхийг авлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 12

МУГТ О.Гүндэгмаа 2016 оны олимпод оролцох тамирчдын салхийг хагаллаа. 

Тэрбээр БНСУ-ын Чанвон хотноо болж буй буудлагын "Дэлхийн цом"-ын 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд өрсөлдөн 2016 оны олимпийн эрхээ авлаа. О.Гүндэгмаа хагас финалд 18 оноо авч, алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарснаар "РИО-2016" Олимпийн наадамд оролцох эрхээ авч байна.  2008 оны Бээжингийн олимпийн анхны эрхийг эх орондоо авчирч байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дэмбээ(202.126.91.172) 2015 оны 04 сарын 12

Баяр хүргэе. Булган сүүлтэй байх болтугай. Араасаа олон тамирчин дагуулаарай

0  |  0
Top