Сэтгэцийн өвчтэй иргэн голын усанд осолджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 13

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд сэтгэцийн өөрчлөлттэй иргэн голын усанд осолджээ. Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид болон орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж. Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Хатант” гэдэг газар иргэн Б /37 настай, эрэгтэй/ нь самар түүж яваад сураггүй болсон байна. Уг дуудлагыг өнгөрөгч бямба гаригт аймгийн Онцгой байдлын хэлтэст хүлээн авч,  тус газрын 8 албан хаагч, орон нутгийн 4 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХМ(202.170.69.98) 2016 оны 01 сарын 14

Хэн нэгэн Б тэнд үхлээ гээд л мэдээлэх хэнд хэрэгтэй юм бэ? Шал дэмий юм бичиж байх юм. Толгой нь ажилладаггүй, сэтгэдэггүй хоосон толгойтоууд л иймэрхүү юм бичиж суудал бөглөж суудаг байх. Энэ одоо тэгээд мэдээ юу?

0  |  0
дорж(202.5.195.182) 2015 оны 04 сарын 14

ер нь хэн нэгэн үхэх,хүнд алуулах ,осолд орох гээд бас бус юмыг зарлан тараах хэрэг байдаг гэж үү нийгмийн дунд муу мэдээ тарааж хүмүүсийн сэтгэлийг булингартуулах нь лав л сайн үйл биш харин сайн юмыг их бичиж хүнийг алдаршуулж сайныг тараан дэлгэрүүлж байвал зөв үйл байх шүү сэтгүүлчдэд ёс зүй гэдэг ухаанаас заадаггүй шиг байгаа юм эсвэл муу сурсан нь ийм муу юм бичдэг байх

0  |  0
монгол хүн(203.194.114.164) 2015 оны 04 сарын 14

Цаг бусаар нас барсан иргэнийхээ сэтгэцийн өвчтэй байсныг орчлонгоор зарлах арчаагүй авиыг зөвхөн сэтгүүлч нэртүүдээс л олж харна. Энэ хүний ар гэрийнхэн холбогдох байгууллагад гомдол гаргаж, үхэл хагацалд өртөгсөдийг гутаан доромжилсон, магадгүй хувь хүний нууцад хамаарах өвчний талаар нийтэд түгээсэн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэх ёстой. Хөлгүй усанд өвчтэй нь байтугай эрүүл нь осолддог юм шүү.

0  |  0
Top