”Airbus 320” онгоц газардах үедээ осолджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 15

Өмнөд Солонгосын “Asiana Airlines” компанийн “Airbus 320” онгоц Японы Хирошимагийн олон улсын нисэх буудалд газардах үедээ осолдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус онгоцонд 74 зорчигч болон багийн долоон гишүүн зорчиж явсан аж. Ослын улмаас 21 зорчигч бэртэл авч, ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн тухай гэрчүүд мэдээлэв.

Онгоц буулт хийх үед дугуй нь гулсаж, зогсох зурвасыг хэтэрсэн юм. Зарим хүмүүсийн мэдээлснээр онгоцны дугуй салж унасан гэжээ. Гэхдээ энэхүү мэдээллийг “Asiana Airlines” батлаагүй юм. Ослын улмаас Хирошимагийн олон улсын нисэх буудлыг хоёр цаг орчим хааж, “Airbus 320” онгоцыг засварлах ажлыг эхлүүлжээ. 2013 оны долоодугаар сард тус компанийн “Airbus 214” онгоц Сөүлээс нисч Сан Франциско хотын нисэх буудалд буухдаа осолдсоны улмаас гурван зорчигч амиа алдаж, 180 хүн гэмтэж бэртсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top