Түмэнцогт суманд ОБЕГ-ын 140 албан хаагч ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 16

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд түймэр гарч, онцгой байдлын ажилчид түймрийг унтраахаар ажиллаж байна. Одоогоор түймрийг бүрэн унтрааж чадаагүй байгаа ч, галыг сумын төвийн баруун, зүүн талаар гаргаж чадсан аж. Сумын төв бүхэлдээ цурамд байгаа мэт битүү утаатай байгаа гэдгийг нутгийн иргэд ярьж байна.

Түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Шадар сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүргийн дагуу 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цаг 30 минутад  Багануур дүүрэг,  Говьсүмбэр,  Дорноговь аймгийн ОБГ-аас  нэмэлт бүлэг гараад байгаа юм.

Түмэнцогт суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын албанаас нийтдээ 140 албан хаагч, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын иргэд  ажиллаж байна.

Энэ хавар 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Үүний 35 нь Дорнод, Хэнтий Сүхбаатар аймагт гарсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.233) 2015 оны 04 сарын 16

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top