Гэр бүлээрээ хийж идэх хоол

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 18

Орц:

  • 4 ширхэг тахианы цээж мах
  • 25 ширхэг жигнэмэг
  • 4-5 зүсэм талх
  • 5 хоолны халбага масло - хайлсан
  • 8 нимгэн зүсэм гахайн мах
  • 8 зүсэм сийр
  • 3 хоолны халбага Дижон гич
  • 1 аяга гурил
  • 2 том өндөг
  • Давс, перец

Хийх арга:

1. Эхлээд талх, жигнэмэгээ үйрүүлж, маслоо хайлуулна. Мөн шарах шүүгээгээ 230ºc-д халааж бэлтгэнэ

2. Талх жигнэмэгний үйрмэгээ холигчонд хийгээд дээрээс нь хайлсан маслоо нэмэн үйрмэгэндээ шингэтэл нь сайн гэгч нь холино.

3. Бэлтгэсэн шарах шүүгээндээ 3-5 минут тавганд нь тараан тавьж байгаад шаргал бор болтол нь болгоно. Дараа нь тавган дээр тавин хөргөнө.

5. Хоёрдугаар хэсэгт нь гахайн махан дотроо сийрээ хийн орооно. Хэрэв гахайн мах чинь жижигхэн бол 2 ширхэгийг нийлүүлж байгаад дунд нь сийрээ хийж орооно.

6. Дараа нь гаргасан халаасандаа гахайн махан ороомгоо хийнэ. /1-2 ширхэг л орох байх, гэхдээ багтах хэмжээгээр нь хийхэд л болно/ Гахайн махаа хийгээд халаасаа хаана.

7. Тахиагаа амтлахдаа 2 талаар нь сайн гэгч нь давс, перец, гичээрээ амтална.

8. Гуравдугаар хэсэг: Тахианы мах чинь багтахаар гурван өөр тавганд үйрмэг, гурил, хагалсан өндөгөө хийж тусад нь бэлдэнэ.

9. Тахиагаа бүрэхдээ эхлээд гурилдаа өнхрүүлээд дараа нь өндгөндөө дүрээд хамгийн сүүлд нь 2 талаар нь үйрмэгтээ оруулж бүрж өгнө.

10. Болгохдоо 230ºc-д 8-10 минут өнгөц тосолсон тавган дээр тавьж болгож байгаад, борлоод сайхан болоод ирэхээр нь тахиагаа эргүүлж тавиад температураа буулгаад 200ºc болгоод 25-30 минут болгоно. Болсон махаа гаргаад 5 минут амраагаад тавгалж үйлчилнэ. Таваглаад хэрэглэхдээ хажууд нь броккли юмуу ногоон шош тавьж хэрэглэвэл сайхан гэдгийг зөвлөе.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hi(112.72.11.67) 2015 оны 04 сарын 19

saihan haragdaj bn shuu hiij uznee

0  |  0
Top