Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 20

09.00 цагт БСШУны сайд Л.Гантөмөр Чонон сүлд киног найруулсан, Оскарын шагналт, Холивудын нэрт найруулагч Жан Жак Анног хүлээн авч уулзана. Энэ үеэр мөн Монголын кино уран бүтээлчид байлцаж харилцан санал солилцоно.

09.00 цагт УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

11.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж тэргүүтэй Олимпизмыг аврах хөдөлгөөнийхөн мэдээлэл хийнэ.

11.00 цагт Францын алдарт зохиолч В.Гюгогийн романаас сэдэвлэсэн "Шоовдор хүмүүс" хөгжимт жүжгийг Монголд анх удаа ESM /Эрэл/ сургуулийн сурагчид тоглох болсон талаар тус сургуулийн багш, сурагчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд МҮХАҮТ, ОХУ-ын Эрхүү мужийн Төлөөлөгчийн газар, “Бизнес Контакт” компанитай хамтран энэ сарын 21-23-ны өдрүүдэд Олон улсын “Ворота в Азию 2015” 23 дахь удаагийн үзэсгэлэнг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

12.00 цагт Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайд "Зүрхний Улаанбаатар" залуучуудын өдөрлөг болно. Энэ үеэр “Street Basketball” буюу  “3 эсрэг 3” тэмцээн зохион байгуулагдана.

 

12.00 цагт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн "Оюутны эрдмийн чуулган-2015"-ын нэгдсэн чуулган болно. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.229) 2015 оны 04 сарын 20

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000

0  |  0
Top