ХОМ: Хамгийн баян УИХ-ын гишүүд хэн бэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 20

Өнгөрсөн оны төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас ил болголоо. Энэ онд 244 хүн мэдүүлэг өгчээ. Жил бүрийн ХОМ-ээс төрийн өндөр албан тушаалтнуудын хэн нь хэр хөрөнгөтэй болсон бэ гэдэг хамгийн их анхаарал татдаг. Тэгвэл өнгөрсөн жилийн байдлаар хамгийн их хөрөнгөтэй, хамгийн олон компанид хувь эзэмшдэг гэх зэрэг “хамгийн хамгийн” гишүүдийг нэрлэж байна.

 

Хамгийн баян гишүүд

УИХ-ын гишүүн Г.Батхүү 76.8 тэрбум хөрөнгөөр нэгдүгээрт бичигдэж байгаа бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 60.5 тэрбумын хөрөнгөөр удаалж байна. Харин УИХ-ын гишүүн М.Зоригт 53.1 тэрбум,  Лу.Болд 43.7 тэрбум, Д.Сумъяабазар 19.4 тэрбум, Сү.Батболд 18.9 тэрбум, М.Сономпил 13.2 тэрбум, Ж.Энхбаяр 11.2 тэрбум, Б.Наранхүү 11.1 тэрбумын хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Хамгийн олон орон сууцтай гишүүд

Манай парламентын хамгийн олон байртай гишүүнээр С.Одонтуяа тодроод байна. “Сентоза”-г үүсгэн байгуулсан тэрбээр нийт таван орон сууцтай. Харин С.Бямбацогт, Л.Гантөмөр нар дөрвөн байртай гэж мэдүүлжээ. Энэ парламнетын Д.Бат-Эрдэнэ, С.Баярцогт, Б.Болор, Х.Болорчулуун, Ц.Дашдорж, С.Дэмбэрэл, Д.Зоригт, Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж, Ц.Цолмон, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбаатар гэсэн 12 гишүүн 3 өрөө байртай юм байна.


Хамгийн олон малтай гишүүд

Хамгийн олон малтай гишүүдийн жагсаалтыг уламжлал ёсоор Б.Бат-Эрдэнэ түрүүлж байна. Тэрбээр Б.БатЭрдэнэ адуу 430 мяаа 400, хурдан удмыэ адуу 20, хонь 3000, үхэр 60 гэж мэдүүлжээ.

Энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлгээс малын тоогоороо сонирхол татаж байгаа нь О.Баасанхүү гишүүн. Тэрбээр 100 үхэртэй юм байна. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан 220 хурдан удмын адуутай бол Б.Наранхүү хурдан удмын 109 адуутайгаар түүний ард оржээ. Хамгийн олон хоньтой нь Д.Ганхуяг /762, хамгийн олон ямаатай нь Ж.Батзандан /200/, хамгийн олон үхэртэй нь Д.Ганхуяг /375/ юм байна.


Хамгийн олон компанитай гишүүд

Б.Наранхүү 27 компани эзэмшдэг.  Компаниудынх нь дүрмийн сан нийлээд л 66.2 сая төгрөг. Мөн Б.Чойжилсүрэн гишүүн 27 компанитай. Дүрмийн сан нь 1.5 тэрбумаар хэмжигдэнэ. Мөн Г.Батхүү 21, Д.Зоригт 15, Х.Баттулга, Д.Тэрбишдагва нар 13, С.Бямбацогт 12, О.Содбилэг 11, Д.Сумьяабазар 10, М.Энхболд, Р.Амаржаргал, Ц.Дашдорж, Д.Ганхуяг нар найм, Я.Содбаатар, Д.Бат-Эрдэнэ, М.Батчимэг, Л.Эрдэнэчимэг нар тус тус зургаан компани эзэмшиж байна.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
biiiii(103.20.152.50) 2015 оны 04 сарын 21

bayachuud ene ix xurungunuus surguuli tsetserleg bari geed 1 udaa ugchij boldogguim bxdaa iim ix xurunguur yadag yum bol bi bol zugeerl beleglene tiim bxad uls 1.8 terbumiig shiidex gej buun asuudal bolj bxiimdaa

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.1) 2015 оны 04 сарын 21

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_ Үнэ: 22 000₮

0  |  0
Иргэн(202.21.111.141) 2015 оны 04 сарын 21

Энэ НАРАНХҮҮ гэж этгээд ер нь ямар боловсролтой, УИХ-д юу хийдэг хүн хог вэ? УИХ-д суугаад юу хийсэн бэ? дуу нь гарахгүй бараа нь ч харагдахгүй

0  |  0
vghj(202.21.111.141) 2015 оны 04 сарын 21

Энэ нөхдүүдийг бүгдийг нь яаж баяжсаныг нь шалгаж болдоггүй юм уу? Жил ирэх тутам ХОМ нь нэмэгдээд байдаг. Уул хууль батлаад сууж байх ёстой биш үү?!?!

0  |  0
Архиар баяжсан Батху(122.201.21.71) 2015 оны 04 сарын 20

Балайр архи согтууруулах хар усаар ард тумнийг хордуулсан Батхуу гишуунээс ондор татвар авч тосвийн тодотголд оруулах хэрэгтэй дахин спиртны эзэнийг ард тумэн сонгох хэрэггуй шуу

0  |  0
zochin(183.177.97.27) 2015 оны 04 сарын 20

bayan hymyyst ataarhaj bolohgyi ter hynii hubi zaya gej boddog ooriigoo hicheeh heregtei hynii horongo hamaagyi shyy dee

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 20

УИХ-нхан ер нь томчууд баячууд нэг хүн гэхэд л өчнөөн олон газарт хувьцаа эзэмшдэг компануудаас тэдэн хувь авдаг гээд л ярих юм билээ Хувааж иддэг нь ингээд л ил л байдаг Гэтэл ард түмэнд ганц ч хувьцаа байхгүй алгын чинээ газар л байгаа Түүнийг нь Батүүл ард хуулинд оруулж байгаад л луйвардаад авч байна Алд түмэн газраа САЯ даллороор өгөх хэрэгтэй УРИАЛЖ байна

0  |  0
Anhaa(122.201.31.218) 2015 оны 04 сарын 20

vhej baisan luuvarchinguud ed naral eh orniig min ingej doroituulchihaad huvaaj iddeg adgiin shaarnuud ehheere avsanda avch oroh gej baigaa bish shunltai har hvvrnvd iim ymnuudaar tolgoiluulj baiga eh oron min hymralgvi ch yaahav be a

0  |  0
монгол хүн(122.201.21.152) 2015 оны 04 сарын 20

Монголын ард түмнийг нүдгүй, чихгүй, тахир дутуу тэнэхг гэж доромжилсон тоо биччихээд АТГ үүндээ итгэ гээд байгаа юм байх даа. Жирийн албан хаагчдыг буруу мэдүүлсэн бол аль хэдийн 464 т аваачаад хийчихсэн эсвэл ажилгүй болгосон байгаа гэхэд барихад ч бэлэн байна.

0  |  0
Зочин(202.179.20.99) 2015 оны 04 сарын 20

Яасан алдаатай бичдэг юм бэ? Жаахан хянаж байж нийтлээч

0  |  0
Lodon(203.194.114.234) 2015 оны 04 сарын 20

il burtguulj bgaa ni ene shuudee nuuj haasan busdiin ner deer, gadaad dotoodgui toologdohgui ih hurungu bdag bhdaa

0  |  0
иргэн(103.23.51.2) 2015 оны 04 сарын 20

ёстой өөрсдийнхөө эрх ашигт тохируулж хууль гаргах гэж улсын их хуралд суудаг юм байна даа.

0  |  0
хаха(112.72.13.205) 2015 оны 04 сарын 20

С.Баярцогт 3 өрөө нэг л байртай гэдэг шинэ онигоо гарсан байна

0  |  0
ард түмэн(43.242.240.2) 2015 оны 04 сарын 20

Гоё юмаа, 2016 онд УИХ -ийн гишүүн болж баяжицгаая, хүмүүсээ

0  |  0
yaduu ard(119.40.98.162) 2015 оны 04 сарын 20

Iim bayan hulgaich luiwarchid ard tumnii toloo sanaa gargah uu

0  |  0
Top