Ливийн хөлөг живж 150 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 20

Иргэний дайны улмаас Ливи улсаас Италийг чиглэж явсан цагаачдын хөлөг живсний улмаас 150 гаруй хүн амиа алдаж, 25 хүн сураггүй алга болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мөн өнгөрсөн амралтын өдөр Италийн эргийн хамгаалагчид 500 гаруй цагаачийг осолдохоос урьдчилсан хамгаалж, аюулгүй газар байгуулсан байна. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь бага насны хүүхдүүд гэнэ.

Энэхүү ослын дараа Италийн Ерөнхий сайд Маттео Рензо “Итали цагаачдыг хүлээн авдаг улс биш” хэмээн мэдэгдэж “Цагаачид эрсдэлтэй алхам хийж, амь насаа алдаж байна. Эргийн хамгаалагчид ослын дуудлагын дараа ослын газар очсон ч хожимдсон байдаг. Иргэний дайн, шашин хоорондын мөргөлдөөн, хэт даврагчдын алан хядах ажиллагаанаас зугтааж буй хүмүүсийг бид буруутгахгүй. Гэхдээ ашиг олох зорилгоор зориулалтын бус хөлөг дээр олон хүнийг нэгэн зэрэг ачих нь хууль бус. Тэдэнд гол анхаарлаа хандуулж ажиллахгүй бол цагаачид усанд амиа алдсаар байх болно” гэж хэлжээ. Тэрбээр төгсгөлд нь “Дэлхийн II дайнд амиа алдсан хүмүүсээс илүү олон хүн усанд осолдох эрсдэлтэй байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top