Түймрийг унраажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 21

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн нутаг “Яруу” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 13-ны өдрийн 15:23 цагт хүлээн авчээ. Уг түймэр нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар сумын нутагт тархан шатсан байна. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн 44 албан хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн 23 албан хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч, Аврах тусгай ангийн 39 албан хаагч, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн 112 албан хаагч, орон нутгийн 327 иргэн нийт 567 хүн, 47 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, энэ сарын 17-ны өдрийн 18 цагт түймрийг цурамд оруулсан байна.

Тэгвэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн нутаг “Лонход” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 13-ны өдрийн 21:30 цагт хүлээн авч, энэ сарын 15-ны өдрийн 05:20 цагт унтраасан боловч мөн өдөр салхины хүч 20 м/с хүрсний улмаас дахин асахаас гадна  уг түймэр   мөн аймгийн Норовлин, Батноров сумын нутагт тархан шатжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 57 албан хаагч, Аврах тусгай ангийн 37 албан хаагч, орон нутгийн 311 иргэн нийт 405 хүн, 49 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өчигдөр түймрийг унтраажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top