”Бүрэнхий”-ийн Эдвард гэрлэх санал тавьжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 21

“Бүрэнхий” цувралын од Роберт Паттинсон өнгөрсөн оноос эхэлж Британийн уран бүтээлч Талия Барнетт гэгчтэй болзох болсон билээ. Хосыг өнгөрсөн хоёрдугаар сард сүй тавьсан хэмээн хэвлэлүүд мэдээлсэн юм. Энэхүү мэдээллийг жүжигчин залуу баталсан бөгөөд өчигдөр “HBO” телевизийн “Өглөөний мэнд Америкчуудаа” нэвтрүүлэгт оролцох үедээ найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан тухайгаа ярьсан гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Роберт Паттинсон “Би хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариугаа авч чадаагүй л байна. Гэхдээ ямар ч эмэгтэй хүн утасны цаанаас гэрлэх санал авна гэж бодох билээ. Би тэр өдөр л зоригтой байсан юм. Тун удахгүй албан ёсоор гэрлэх санал тавих болно” гэж хэлжээ. Паттинсон гэрлэхийг хүсч байгаа ч хүүхэдтэй болохыг нэг их хүсэхгүй байгаагаа ярилцлагынхаа үеэр дурьдсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gggg(103.10.23.189) 2015 оны 04 сарын 21

shaagaad bai ene chin gomo shu de

0  |  0
Top