”Жигүүр гранд”-ийн барилгаас хүн унаж амиа алдсан нь удирдлагын буруутай үйл ажиллагаатай холбоотой

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 22

 "Жигүүр Гранд" ХХК-ийн барьж байсан барилгаас хүн унаж нас барсан тухай мэдээлсэн билээ. Тэгвэл уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Ослын улмаас нэг хүн нас барахаас гадна нэг хүн хүнд бэртсэн байна. Ачаа өргөгч дээр ажиллаж байсан хоёр хүн 18 давхараас доошилж байгаад зургадугаар давхар орчмоос унажээ. Энэ талаар МХЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс "Ачаа өргөгчийн ган татлага нь аваарын ганц түгжээтэй. Тэр нь мултарсны улмаас нэг хүн газар дээрээ нас барж, нэг хүн хүнд бэртсэн. Технологийн алдаанаас осол гарсан мэт харагдаж байгаа ч  энэ нь удирдлагын буруутай үйл ажиллагаатай холбоотой" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top