Бүжгийн халз тулааны ялагч нэг сая төгрөгийн шагналтай

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05


Хавар болж энд тэндгүй дуулж бүжиглэсэн охид хөвгүүд тааралдах болж. Тэгвэл бүжиг сонирхдог охид хөвгүүдийн дунд "UB Dance" бүжгийн сургуулиас бүжгийн халз тулаан зарласан байна. Уг тулаанд орсон бүжигчид зөвхөн орчин үеийн бүжгээр өрсөлдөх бөгөөд түрүүлсэн оролцогч нэг сая төгрөгийн эзэн болох юм. Тэмцээн энэ сарын 21-д “Аса” циркт 19.00 цагаас эхлэх бөгөөд "UB Dance" бүжгийн сургууль дээр бүртгэх юм байна. Сонирхуулахад халз тулааны өмнө 15.00 цагт бүх төрлийн бүжгийн  тоглолт болох гэнэ. Бүжгийн галзуу шүтэн бишрэгч та бүхнийг удахгүй болох халз тулаанд хоцролгүй очиж өөрийнхөө авьяас чадварыг харуулахыг хүсье. Харин тасалбарын  үнэ 5000  төгрөгний үнэтэй бөгөөд “UB Dance” сургуулийн 3,4 хороолол дахь салбараар худалдаалж байгаа юм байна.

Ө. Яруу. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top