Байнгын хорооны хуралдаан хаалттай үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 22

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан хаалттай үргэлжилж байна. Тус хуралдаанаар нийт дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор Оюутолгой ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн шалгалтын дүн, Монгол Улсын гадаад, дотоод өр зээлийн талаарх Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсох асуудал багтаж байгаа юм. Үүнээс Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг эхэлж хэлэлцэж байна гэх мэдээлэл байна. Хаалттай хуралдаан болж байгаатай холбоотойгоор Төрийн ордны тодорхой бүсэд гар утас, интернэт сүлжээ ажиллахгүй, хаагдаад байна. Онцлоход, Оюутолгой ХХК-ийн анхны хөрөнгө оруулалт Техник эдийн засгийн үндэслэлд заасан хэмжээнээсээ хэтэрсэн тухай УИХ-ын нэр бүхий гишүүд хөндөж ирсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top