Араараа тавиулсан бүсгүй найз залуугийнхаа ”Apple”-ийн цуглуулгыг ваннтай усанд хийжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 23

Япон бүсгүй өөрийг нь хуурсан найз залуугаасаа өшөө авахын тулд хамгийн “хатуу” шийтгэлийг бодож олжээ. Тэрээр найз залуугийнхаа IMAC, Iphone, Ipad гэх мэт “Apple”-ийн цуглуулгыг нь ваннтай усанд хийж, үүнийгээ батлахын тулд зургийг нь авч түүн рүү илгээсэн байна.

Зөвхөн “IMAC”-ийн дэлгэцийн үнэ гэхэд 899 фунтээс эхэлдэг тул уурлаж хорссон бүсгүй найз залуудаа хэр хэмжээний хохирол учруулсан нь тодорхой юм. Бүсгүйн дарсан зургийг твиттерт 15400 хүн шэйрлэжээ.

Эмэгтэйчүүдийн олонх нь уг бүсгүйг дэмжиж, бүр халуун ваннтай усанд хийхийг зөвлөсөн бол эрчүүд “Apple”-ийн цуглуулга нь үгүй болсонд харамсаж буйгаа илэрхийлээд 48 цаг түүхий будаанд хийж үзэхийг зөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.113) 2015 оны 04 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top