Б.Навчаа: Би хошин урлагийн хүн биш юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 24

Жүжигчин Б.Навчаатай завгүй хэдэн хормоос нь хуваалцаж уран бүтээлийнх нь талаар "Гол дүр" булан  сонирхлоо. “Мөрөөдлийн театр”-ийн хамт олон “Мөрөөдлийн баг дэлхийг аварна” нэртэй шинэ тоглолтоо үзэгчдийн хүртээл болгоод удаагүй энэ үед тус хамтлагийн жүжигчин бүсгүйтээ хувцсаа сольж, нүүрээ будах зуур нь ярилцаж амжсан юм. Өдөр бүр танхим дүүрэн үзэгчтэй тоглолт хийж байгаа уран бүтээлчийн хувьд цаг зав тун хомс байсан учир бид тоглолтын бэлтгэлээ хангангаа ярилцахаар шийдсэн нь энэ.

- Сошиал ертөнцөд "Мөрөөдлийн баг"- гэж нэрлэгдсэн хүмүүсийг дуурайсан танай тоглолтын  реклам олны анхаарал татаж байна. Энэ дүрүүд тогтлолтын номерт байгаа юу?

Тоглолтын сурталчилгаа бол пароди буюу нөхөрсөг элэглэл.  Манайхан зарим зүйлийг туйлширч буруу ойлгож байгаа зүйл бол бий.  Үзэгчид янз бүрээр л хандаж байгаа. Хэн ч хэнийгээ нөхөрсөгөөр элэглэдэг. Энэ бол урлагтийн нэг төрөл болоод хөгжиж ирсэн. Бид нар ч өөрсдөө "Мөрөөдлийн баг" гэдэг нэр өгчихсөн юм биш. Сошиал ертөнцөд аль хэдийн ийм нэрээр танил болчихсон хүмүүс. Тоглолтын номерт дээрх дүрүүдээс орж байгаа.

- Санааг яаж олсон юм бэ?

- Санааг олох үед бол би яг байгаагүй. Яг энэ үед бол хамтлагтайгаа байж таараагүй. Эд маань юмаа бэлдээд эхэлчихсэн хойно би тоглолтынхоо бэлтгэлд орсон.

- Та ямар дүрд тоглож байна?

- Энэ удаагийн тоглолтонд  дөрвөн гаралт хийж байгаа. Эмнэлэгт хэвтээд гарсан болохоор энэ удаад ачааллыг хэсэгхэн хугацаанд багасгахаар шийдээд байна.

- Ажаад байхад жүжигчин бүсгүйчүүд өөрсдөө нүүр будалтаа хийчихдэг юм байна. Мэргэжлийн болж байна уу?

- Мэргэжлийн хүмүүс будахдаа гэрэл сүүдэр тавиад л их гоёоор буддаг. Бидний хувьд бол өдөр тутам ийм шаардлага гардаг учраас болж өгвөл сургалтанд суугаад сурчих хэрэгтэй л санагдаад байгаа юм. Би чинь өөрөө будаж чадахгүй болохоор шулам шиг будчихаад байдаг. /инээв/ Яахав өөрийнхөө хэмжээнд будчихаад хангалттай хөөрхөн болчихлоо гээд л тайз руугаа гарч өгнө шүү дээ. Уран сайхны кино бол мэргэжлийн нүүр будагчтай учраас  тос ч түрхэлгүй очдог. Тоглолтын нөхцөлд өөрсдөө л будахаас өөр арга байхгүй.

- Та хошин урлаг, кино урлагт аль алинд нь хүч үзлээ. Үзэгчид таны кинонд бүтээсэн сайхан сайхан дүрүүдэд чинь илүүтэй хайртай байгаа юм шиг харагддаг. Тэгэхээр кинонд тоглож байгаа юу?

- Нэг шинэ  киноны уран бүтээлийн ажилдаа орох гээд л бэлтгэлээ хангаад яваад байна. Нэгэнт хийснийх час хийсэн уран бүтээл хийчих юмсан гэсэн уран бүтээлчийн чинь зорилго байна. Мэдээж час хийсэн уран бүтээл хийхийн тулд цаг хугацаа их шаарддаг. Багаа бүрдүүлэх, санхүүгийн асуудлаа шийдэх гэх мэт ажлууд бий. Одоогийн байдлаар зохиолын санаа гарчихсан, ярилцаж тохиролцоод л явж байна. Кино үйлдвэрлэлийн үйл ажиллагаа таван сарын дундуур эхэлчих болов уу гэсэн төлөвлөгөө байна даа.

- Таньд кино урлаг, хошин урлаг хоёрынхоо аль нэгийг сонгоно гэсэн бодол байдаг уу?

- Миний хувьд анх жүжигчин болж төгсөөд хошин урлаг, кино хоёрын аль алинд нь тоглодог байлаа. Одоо бол их төсөөрсөн байна. Аливаа дүрийг энгийн тоглох гээд байдаг болсон байна. Эд нарыгаа бодвол арай өөр чиглэлээр тоглочих гээд болсон гэдэг ч юм уу өөрийгөө их ажиж анзаарч байна. Тэгэхээр би ер нь хошин урлагийн жүжигчин биш юм байна гэдэг дүгнэлтэнд хүрээд байгаа. Урлагийн хүн өөрийгөө голох, чамлах хэрэгтэй. Тэгэхээр цаашдаа түлхүү уран сайхны коно талруугаа явах байх гэсэн бодолтой байна. Гэхдээ хүн нэг л юмаа хийгээд байвал жүжигчин хүн хөгжих боломж нь хязгаарлагдах учраас аль аль салбарт хүчээ сорьж байх нь зөв. Үнэхээр дуулж чаддаг бол мьюзикльд ч тоглож үзэх ч юм уу. Ингэж тал бүрлүү үсэрч үзэж байж энэ дундаасаа би бол яг л энэ төрөлд тохирох хүн байна гэж өөрийгөө олж авах нь чухал.

- Та саяхан "21000 реалити шоу"-нд оролцож үзэгчдийн анхаарлын төвд байлаа. Нэвтрүүлэг өнөөдөр ч гарч байгаа болохоор таныг их завгүй байгаа мэтээр төсөөлж байгаа байх. Та шоуныхаа тухай төрсөн сэтгэгдлээ бидэнд дэлгэвэл?

- Шоуны бичлэг дуусаад удаж байна. Сарын өмнө зураг авалт дуусч, багаггүй хугацаанд монтажин дээрээ ажлаад ард түмэнд хүрч байгаа.  Ямар ч байсан шоугаа амжилттай дуусгасан.

- Шоуны онцлог, нөхцөл зарим хүмүүсийн хувьд хүндхэн тусдаг. Таныг саяхан эмнэлэгт хэвтсэн гэж сонслоо. Шоутай холбоотой юу?

- Шоутай холбоогүй ээ. Өөр шалтгаантай.

- Та сүүлийн үед их эрчтэй жингээ хаясан талаар уншигчид сонирхож байгаа. Шоунд орсноор хэдэн кг хаясан бэ?

- Шоунд орсноороо жин хаяагүй. Ерөнхийдөө урьд нь уран бүтээлдээ зориулж жингээ хасч байсан.

- Та боксоор хэр удаан хичээллэж байгаа вэ. Яагаад боксыг сонгосон шалтгаанаа бидэнд сонирхуулвал?

- Боксоор хичээллэхийн нэг давуу тал бол иргэж жин нэмдэггүй. Фитнессээр идэвхтэй хичээллээд буцаад больсон үед жин нэмэх тохиолдол олон байдаг. Мэдээж судалж үзсэн. Маш олон юм идэж үзнэ. Болсон болоогүй юм ам хамар руугаа хийж үзнэ. Хамгийн найдвартай арга нь бокс байсан.

- Хэр удаан хичээллэж байна? Үр дүн ямар байна?

- Хоёр сар гаруй хичээллэсэн. Яг одоо бол завсарлачихсан байна. Үр дүн бол илт харагдсан. Жоохон яваад л ядарч сульддаг байдал ард хоцорч, одоо болж өгвөл алхаад баймаар болсон. Үнэхээр эрүүл гоолиг байя гэвэл хөдөлгөөнд донтох хэрэгтэй гэж спортын хүмүүс хэлдэг. Донтож чадвал үр дүнд хүрнэ.

- Таныг ажаад байхад цагаан хоол, зөв хоололтыг илүүд үздэг юм шиг санагдсан.  

- Яг амьдрал дээр цагаан хоол иднэ гэж байхгүй. Шоуны хувьд 10 хоногийн хугацаанд яаж хямд төсөр аргаар амьдрах вэ гэдэг дээр л анхаарал татаж байгаа болохоос биш цагаан хоолтой холбоогүй. Цагаан хоол идээд туранхай байна гэдэг бол хүн хүний биеийн онцлогоос хамаарах байх. Миний биеийн онцлог бол хоолноос хамаарал багатайгаар хөдөлгөөн их хийх шаардлагатай байсан. Миний жин хасах гол хүчин зүйл бол спорт. Ер нь бол боксоор хичээлэсний үр дүн. Тэрнээс биш шоунд ороод өлсөөд, турсан юм бол байхгүй. Өдөр өдөртөө хоолоо идээд л яваад байгаа учраас ямар нэг хүндрэл байгаагүй. Гэхдээ яахав жин нэмэхгүй гэдэг зорилго тавьчихсан байсан учраас хөнгөн төрлийн хоол хийж идэх мөн түүнийгээ сонирхолтой болгох үүднээс төрүүдийг нь олон байлгахыг л хичээсэн дээ.

- "Мөрөөдлийн баг дэлхийг аварна" тоглолт эхлээд багаггүй хугацаа өнгөрлөө. Уур амьсгал ямар байна, үзэгчдид хэр хүлээж авч байна?

- Үзэгчид сайхан хүлээж авч байгаа. Инээд хөөр, алга ташилт дүүрэн байна. Ажлын өдрүүдэд яг суудал дүүрэхгүй байгаа ч амралтын өдрүүдэд тасалбарын эрэлт ихтэй. Танхим дүүрэн үзэгчидтэй л тоглолтоо хийж байна даа. Номеруудаа бодож төлөвлөж хийсэн болохоор сэтгэл хангалуун байна.

- Энэ удаагийн тоглолт юугаараа онцлог вэ?

- Бид зөвхөн хошин урлагаас гадна дундуур нь өөр номерууд бэлдсэн. Анх удаа шахуу бүрэн бүрэлдэхүүнээр тоглож байна. Зөвхөн Аяаа эгч маань байхгүй байгаа. Мөн Соёлын Төв Өргөөний тайзнаа анх удаа тоглолтоо тавьж байгаагаараа онцлогтой. Анхны, анхны тодотголтой олон онцлогтой сайхан тоглолт болж байна. 

- Хошин урлагийнхан маань нийгмийн болохгүй зүйлийг тодоор шүүмжилж, олон нийтэд зөв мессеж түгээж байдаг. Юуг үзүүлэхийг зорьсон бэ?

- Номер болгон дээр л үзэгчиддээ зөв дохио илгээхийг зорьсон. Жишээлбэл тоглолтын төгсгөлд байгаль эхээ хайрлаасай, газар нутгаа алтны төлөө битгий их сэндийчээсэй, бид эцэст нь үр хүүхэддээ юу үлдээх гээд байна  гэх мэт санаанууд гарч байгаа.

- Ярилцсанд баярлалаа.

 Д.Янжмаа

Сэтгэгдэл ( 41 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(27.123.214.123) 2015 оны 05 сарын 13

Chi bol jvjigchin bishee zvgeer neg zambaraagvi yaridag zadgai khvvkhen . damchin abgai shig l khvn dee

0  |  0
Tungalag(77.218.241.21) 2015 оны 05 сарын 13

Medali shagnal yumgui bol hun bish gej uzej uhen hatan zutgej uilj suugaa hunii neg

0  |  0
Tungalag(77.218.241.21) 2015 оны 05 сарын 13

Medali shagnal yumgui bol hun bish gej uzej uhen hatan zutgej uilj suugaa hunii neg

0  |  0
баар(103.229.123.216) 2015 оны 04 сарын 27

Энэ авгайгын төрөлхын мэргэжил нь нинжа нарын тогооч юм даа. Тэд нартаа жүжиглэвэл таарна.

0  |  0
Reeuna(103.229.123.9) 2015 оны 04 сарын 27

Навчаа угаасаа урлагийн хvн биш л дээ.

0  |  0
kkkkk(202.179.20.88) 2015 оны 04 сарын 26

huniig hucheer gijigdej ineelgeh hereggui avyas bvl bid ayandaa l ineemeer bna.

0  |  0
kkkk(202.179.20.88) 2015 оны 04 сарын 26

kino ch mun adil oligtoi ni mash tsuuhun.delhiin aziin hemjeeni saihan kino boliyo yadaj huuchni saihan kinond hun byr setgel gargadag bj odoo durin l hun nairuulagch zohiolch bolood utgaa aldsan.tgd heden bolson boloogui kinond togloloo humuus joohon tanilaa od geed yarvaisan buduuleg yumnuud bolchihno hetsuu nuuren deer ni huurguduud chi mundag gd bhar hun shuumjileheer huleej avch chadahgui ene muu yu geed ataarhaad bgn geh mayagtai.

0  |  0
kkkkk(202.179.20.88) 2015 оны 04 сарын 26

yag uneniig helehed jujigchinii huvid uuriiguu evdej chaddagguimu nairuulagch ni tiim dur uguud bdginmu hashgichsan avgain dur l haragdaad bdg .ene udaagin muruudulin bag delhiig avarna bolk zohiol,nairuulga yu ch bgui yarij bgd gargasan boltoi heden hogiin uzuulber bolson bi hoshin shog er ni uzdeggui ch hun bilet uguhuur ni zavtai bj taaraad uzsen.huuchin huurhun huurhun uzuulberuud bdg bsn yadaj l X-tsuts iin sergeesh dooyogin toglodog huduunii eeruu tusch huu geh met odo bol mungu bodson haltuurni toglolt.uursduu unen zuvuur oilgoj dugnelt hiihgui bol udahgui byr ogt uzegchgui bno bh. k

0  |  0
vvvv(202.21.106.147) 2015 оны 04 сарын 26

Medehguie er ni neeh taalagddgui shde Ongiroo yum shig sanahdad bdgin

0  |  0
Sukh(122.201.24.85) 2015 оны 04 сарын 26

Sogtuu archiving avgai

0  |  0
Sukh(122.201.24.85) 2015 оны 04 сарын 26

Sogtuu archiving avgai

0  |  0
pagmaa(178.192.168.128) 2015 оны 04 сарын 26

harah zaraini paagii avgai..hun muutai ...amia bodson baliar

0  |  0
Т1(182.160.5.250) 2015 оны 04 сарын 25

Чаминчулуун энэ хоёр харахаас чөмнөөс нь ичмээр. Жинхэнэ матароскоп

0  |  0
zochin(103.229.123.102) 2015 оны 04 сарын 25

Nawchaag 21000 shounaas ymar sonin buduuleg emegte be gedgig medlee.

0  |  0
bi(112.72.13.77) 2015 оны 04 сарын 25

huni suuri humuujil gedeg yaj ch saihan orchind ajillaj baisan ch zasrahgui yum shig bn.Navchaa uuruu uuriiguu magtaad bgaa bolohoos saihan yum er olj harahgui bn.Navchaag harahaar shine bayan tseej uvchtei gedeg ug sanaand orood bh yum.Urlagin buyand jaahan munguni baraa harsan yum shig bn.Yum uzeegui huni baidal bainga haragdaad bnda.Erdenetungalag tsaanaa l neg erhemseg haragdah yum.Argagui bizdee.

0  |  0
зочин(112.72.13.252) 2015 оны 04 сарын 25

навчаа бүдүүлэг соёлгүй болоовсрол муутай хүн байна саяын шоунаас л харлаа угийн хүмүүжил төлөвшил нь тийм юм байна эрдэнэтунгалаг суурь хүмүүжил нь өөр харагдаж байна шүү

0  |  0
zochin(112.72.13.217) 2015 оны 04 сарын 24

Navchaa aviyasgui shde.tegsen hernee uuriiguu od geed bodchihson neg ih buduuleg tuuremgii avgai l haragddag.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.65) 2015 оны 04 сарын 24

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Bb(150.129.140.168) 2015 оны 04 сарын 24

Ugaasaa hoshin shogt tohirohgui ee

0  |  0
Irgen(182.160.41.2) 2015 оны 04 сарын 24

Amidrah l gej yadsan avgai l daa

0  |  0
үзэгч(202.21.115.36) 2015 оны 04 сарын 24

мэлтиисэн чамайг хэн харж инээх вэ дээ өөрийгөө жүжигчин гэж бодоод л явдаг бололтой дог өрөвдөлтэй амьтан

0  |  0
хуц(103.23.51.2) 2015 оны 04 сарын 24

дэмий дэмий кинонд тоглосон харамсаж бна гд бсан одоо хошин урлаг хэрэггүй гэнэ энэ ёстой элий балай ухаантай амьтан уу?даа

0  |  0
navchaad(150.129.142.222) 2015 оны 04 сарын 24

Shine kino hj bgaa gsen uu teriiv chin neg ch hun uzehgye ee. Ooriin chin ner hun shalnii alchuuriin daitai bolson shuu. Shataad irheeree oddin ovchin chin alga bolj honinii gedsee ideh l bh daa

0  |  0
mgl(112.72.13.113) 2015 оны 04 сарын 24

Jujiglelt bish zugeer l bga bdal ni ulaan galzuu heruulch avgai. Yamarch dur huvirgalt bhgui. Bigd ijil bga baidlaaraa l garsan ter togloson geed bga kinonuud deeree.

0  |  0
Дэлгэр(112.72.13.184) 2015 оны 04 сарын 24

Энэнд хошин шогоос өөр таарах юм байхгүй шд. Хүний мөсгүй дээрэлхүү заваах авгай шд энэ

0  |  0
zochin(103.229.121.182) 2015 оны 04 сарын 24

Huniig uramaar tetgej bie bienee hairlaa zaluuchuudaa. Hun neg l amidarna hunii uu sev harj muuhai ug hellee gd chamd yu naaldah yum be . Bgaagaaraa l bgaa l biz ene hun ch gsn eh hun huuhduud ni unshaad l suugaa shuudee.

0  |  0
zochin(103.29.144.42) 2015 оны 04 сарын 24

Íàâ÷àà ìóíäàã ÷àäàëòàé æ¿æèã÷èí áîë áèø ë äýý.ßàõàâ ààøòàé õýð¿¿ë÷,àòàìàí àâãàéãèéí ä¿ðä òîõèðîîä áàéäàã þì.Õ¿í áîëãîíä òààëàãäàõ àëáàã¿é áîëîõîîð íàäàä òààëàãääàãã¿é ãýæ òîìðîîä ÿàõàâ.Ãýõäýý ººðèéí õýëæ ÿðüæ áàéãààãàà æààõàí áîäîæ áàéìààð þì øèã.Õýò ººðèé㺺 îä ãýýä áîäîîä îíãèð÷èõñîí äýýðýíã¿é,á¿ä¿¿ëýã õàðàãäààä áàéäàã þì.Õýö¿¿ àìüäðàëä ºññºí ãýæ ñîíñîæ áàéñàí.Ãýõäýý ãàðãàæ áàéãàà àâèðûã íü õàðàõàä óðëàãèéí áóÿíä þìíû çàõ çóõòàé áîëæ áàéãàà áîëîëòîé.Íàâ÷ààã õàðàõààð øèíý áàÿí öýýæ ºâ÷òýé ãýäýã ¿ã ë ñàíààä îðîîä áàéõ þì.

0  |  0
хошин(124.158.92.5) 2015 оны 04 сарын 24

Гүй ээ жүжиглжэж байгаа нь биш байж байгаа нь л хошин шог шүү дээ.

0  |  0
Мөн ш дээ(202.170.69.98) 2015 оны 04 сарын 24

Хошин урлагийн хүн мөн ш дээ. Тэр дундаа орилж чарласан ааштай авгай, хадам ээж, тэнэгдүү авгайн дүр таараад байдаг. Харин энэ 21,000-ийн чинь дараа чамайг хараад инээх хүн ч олдохгүй байх даа. Бөөлжис л цутгах байх.

0  |  0
zochin(112.72.13.55) 2015 оны 04 сарын 24

odoo l medej bgaamuu ugaasaa jujigchin ch bish shu de yg uneniig chin helehed.

0  |  0
Top