Модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа нээгдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 27

 Модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд өнөөдөр 11.30 цагаас нээлтээ хийнэ.

Энэ сарын 29-нийг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэнгийн үеэр мод тарьж ургуулах шинэ дэвшилтэт арга технологийг нийтэд сурталчлах, стандартын шаардлага хангасан мод, сөөгний тарьц, суулгацаар иргэдийг хангах, мод тарьж ургуулах талаар мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгөх юм.

Энэ жилийн үзэсгэлэн худалдааг БОНХАЖЯ, "Ойн судалгаа хөгжлийн төв" УТҮГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төсөл, Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, “Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо” ТББ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, “Монголын ойчид, цэцэрлэгжилтийн холбоо” ТББ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.137) 2015 оны 04 сарын 27

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top