Улирлын чанартай ажил хийдэг бол сайн дурын даатгалд давхар хамрагдах шаардлагагүй

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 30

Улирлын чанартай ажил эрхэлдэг хүмүүс ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал нь хэрхэн бөглөгдөх тухай мэдээлэл хомс байдаг. Мөн зарим хүмүүс ажилгүй байх хугацаандаа сайн дураараа  Нийгмийн даатгалд хамрагдах нь ч бий. Харин энэ тухай хуулинд хэрхэн тусгасан байдаг талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас авсан мэдээллийг хүргэе.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Хуанлийн жилд 7 сараас доошгүй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд даатгуулсанд тооцно” гэж хуульчилсан байдаг аж.

Тиймээс тус ажил олгогч нь хуулийн дээрх заалтыг баримтлан үйл ажиллагаа зогсоосноос хойших ажиллагсдын ажиллаагүй 3-4 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийн хувь хэмжээ(11.0,12.0,13.0%)-гээр тооцож даатгалын зохих санд сар бүр төлж, тайлагнах ёстой байдаг байна.

Нэгэнт хуулинд ийнхүү заасан байдаг учир даатгуулагч сайн дурын даатгалд  давхар даатгуулах шаардлагагүй юм байна.

А.Чимгээ 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top