Коммент: Чуулганаас цуглаан жагсаалыг илүүд үздэг УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн нисгэсэн “цэнхэр шувууд”

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 01

Гудамжинд жагсаал цуглаан хийж, иргэдэд таалагдсан УИХ-д орж ирсэн цөөхөн гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Гэвч гудамжнаас УИХ-д орж ирэгсэд ямар нэгэн асуудал гарвал эргээд гудамжиндаа гарч, жагсаал цуглаан зохион байгуулах дуртай байдаг нь зарим талаас олон нийтийн шүүмжлэлийн бай болох нь бий. Тэгвэл өнөөдөр энэ л жишгээрээ УИХ-ын гишүүн Ж.Батзандан Чингисийн талбайд цуглаан зохион байгуулж, иргэдийн саналыг авч байна. Үүнийгээ улс орныхоо төлөө, бид хамтаараа өөрчилнө гэж тайлбарлаад буй. Түүний сүүлийн үед хэлсэн бөгөөд твиттерт жиргэсэн жиргээг энэ удаагийн "Коммент" булан онцоллоо. 









  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан:дийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан нэн яаралтай хэлэлцүүлэх чухал хуулийн төслүүдийг өргөн барьж шаардлагатай арга хэмжээг авна хэмээн шийдлийн Засгийн газар байгуулагдсан. Энэ нь эх орноо гадаадынханд үнэгүй худалдана, ард иргэдээсээ асуулгүйгээр дуртай шийдвэрээ гаргана гэсэн үг биш

2015.04.27

  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Тавантолгойн хөрөнгө оруулалтын төслийн талаар 2.1 сая иргэдийнхээ саналыг авах хэрэгтэй.
2015-04-27 Medee.mn
  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Засгийн газар гэмт хэрэг хийхээр бэлдэж байна. Үүнийгээ явуулахын тулд төрийн өндөрлөгүүдийг авлигадаж авчээ. Ийм л луйврын тогтолцоо Монголыг залгих нь.
2015-04-27 Medee.mn
  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Тавантолгойн гэрээнд 50 тн нүүрс тээвэрлэлт тутамд нэг ширхэг мод тарих зардлыг тооцож Байгаль орчныг хамгаалах санд төвлөрүүлэх, Байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааг тодорхой зааж тусгаж өгөх хэрэгтэй.

2015-04-17 АН-ын бүлгийн сайт

  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -АН-ын нэг том зовлон бол фракцууд. Уг нь дэлхийн бүх намд фракц байдаг. Гэвч АН-ын фракц бол эрүүл бус фракц гэдэг нь ойлгомжтой. Яагаад гэхээр, АН-ыг таван нам нэгдэж байгуулсан. Таван намын суурь дээр таван фракц үүссэн. Өөрөөр хэлбэл, АН-д мэргэжлийн фракц үүсээгүй. Харин явцуу эрх ашгийн фракцууд л байна. 

2015 оны 4 сарын 17 info.mn

  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Уг нь намд мэргэжлийн фракцууд байх ёстой юм. Хуульчдын, инженерүүдийн, эмч нарын гээд л. Тэд нь нам ялсан тохиолдолд мэргэжлийн салбар яамдаа толгойлоод, бодлогоо тодорхойлоод явдаг. Манай АН, ер нь Монголын улстөрийн намуудын фракц ингэж мэргэших ёстой. Түүнээс фракцуудыг 100 хувь татан буулгах, фракцгүй нам болно гэдэг бол амьдрал дээр хэзээ ч байдаггүй зүйл.  

2015 оны 4 сарын 17 info.mn 

  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -1998 онд Монгол Улс анх удаа Казиногийн тухай хуулийг гаргаж байсан.Одоо хоёр дахь удаагаа өмнөх алдаагаа давтахгүй байгаасай гэж би хүсэж байна.

 2015 оны 4 сарын 15 info.mn 

  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Казино байгуулах зөвшөөрлийн хураамж болох 70 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 70 цэцэрлэг, 70 сургууль барих боломжтой. Казиногийн орлогын 50 хувийг  зөвхөн боловсрол, эрүүл мэндийн чиглэлд зориулна гэж хуулиндаа тусгаж өгөх хэрэгтэй.

2015.04.10 Чуулганы хуралдаан

  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Стратегийн ордуудын ашиглалт, олборлолт, эзэмшлийн асуудал дээр УИХ шийдвэрээ гаргана гэж хуульд тодорхой заасан байгаа. Тэгэхээр УИХ-ын эрхэд хамаарч байгаа асуудлыг Засгийн газар  шийдэж болохгүй. УИХ-ын 76 гишүүн бол Монголын ард түмнийг төлөөлж байгаа. Энэ асуудлыг УИХ-ыг тойруулах замаар хэлэлцвэл хууль зөрчсөн үйлдэл болно. 

2015.04.06 Чуулганы хуралдаан

  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Тавантолгой, Оюутолгойн асуудал Монголын иргэдэд ашигтайгаар эргэх ёстой. Гаднынхны эрх ашгийг 100 хувь хангасан, монголчуудын нийтлэг эрх ашгийг хохироосон төсөл байж болохгүй.

2015.04.06 info.mn

  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Эдийн засаг хүнд байна уу, өсөлттэй байна уу гэдгээс үл хамаарч баялаг бүтээгчдээ бид ямагт дэмждэг байх ёстой. Монголын зах зээл өөрөө нээлттэй чөлөөт өрсөлдөөнд тулгуурласан байх ёстой. 

2015-04-06 mass.mn

  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан: УИХ-ын гишүүн болон бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид бусдын кнопыг дардаг, кнопоо бусдад шилжүүлдэг хууль бус үйлдэл газар авсан гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Энэ бол Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлээр “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэдэг гэмт хэрэгт зүй ёсоор тооцогдоно гэж би үздэг .

2015.03.25 Өдрийн сонин

  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Бусдын кнопыг дарна гэдэг бол бусдын гарын үсгийг дуурайлган үйлдэж байгаатай адил. Энэ бол албан тушаалын гэмт хэрэг. Эрүүгийн хуульд тодорхой заачихсан байгаа. Кнопоо бусдад шилжүүлж байна гэвэл эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаагаас өөрцгүй. Бусдын кнопыг дарж байна гэдэг бол эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж байгаа хэрэг. Үүнд хууль хяналтын байгууллагууд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй.

2015.03.25 Өдрийн сонин

  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан:-Хэвлэл мэдээллийн эрх чөлөө бол чөлөөт нийгмийн амин сүнс шүншиг нь. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хаасан хязгаарласан хуулийг төрөөс гаргахгүй гэдэг үндсэн зарчим бий. Үүнийг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд тодорхой заачихсан. Тэгэхээр зөрчлийн тухай хууль бол Үндсэн хууль болон Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн хүрээнд гарна. Энэ хоёр хуулийг зөрчсөн нэг ч заалтыг Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд оруулахгүй. Оруулахгүйн төлөө хатуу зогсох болно.

2015.03.25 Өдрийн сонин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.141.97) 2015 оны 05 сарын 04

Энэ чинь өөрин төрлөхийн мөн чанараараа гудамжны хүн. Шуунагны бөөс толгойд гарахаараа халдвар тараадаг юм.

0  |  0
зочин(202.21.106.136) 2015 оны 05 сарын 03

залуу хүн удаан суухад хүнд байлгүй яахав, бидний үед дарга нарын ярьсаныг цай хүлээх зуур ярьж мэддэг болоод”хагархай амт” хочтой чавганцууд байлаа,Энэ залуугийн ялгаатай нь төр удирдах байгууллагт ажиллаад хөөрхий гудамжаа снаад талбайг их зүүдэолэг бололтой? Энэ явахаа байлаа... хөөрхий ..ум...

0  |  0
he he(103.9.91.169) 2015 оны 05 сарын 01

songuuliin mungu unagaj buig chini harj l baina

0  |  0
zail chi(103.9.91.169) 2015 оны 05 сарын 01

zail chi

0  |  0
ss(103.9.91.169) 2015 оны 05 сарын 01

POPULIZMaasalhaj baina

0  |  0
зүрх судас(202.179.29.192) 2015 оны 05 сарын 01

Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, холестрин бууруулж, судасны дотор ханыг цэвэрлэх ба даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 5-р сарын 2-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас: 96665

0  |  0
Top