Өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 03

Өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг дэлхий нийтээр хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэн тунхаглах өдөр болгон тэмдэглэдэг билээ.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл энэ удаагийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Монголын цахим сэтгүүлзүйн анхдугаар форум"-ыг хоёр хоногийн өмнө зохион байгуулсан бол Нээлттэй нийгэм форумаас өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулах гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top