Оюутолгойн 30 сая ам.долларын татварыг тэглээгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 03

Өнгөрөгч баасан гаригийн  УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Татварын шинэчлэлийн асуудлаар мэдээлэл хийсэн.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан асуулт асуух үеэр “Оюутолгой”-н Монголд төлөх 30 сая долларын татварын өрийг тэглэсэн нь үнэн эсэхийг лавласан юм. Энэхүү асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгойн татварын 30 сая долларыг тэглэсэн гэдэг  худал. Бид Оюутолгойтой ойлголцоод явж байгаа”  гэж хариуллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top