Дуучин Л.Насанбуян төрсөн нутагтаа тоглолт хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 04

Улсын филармоны залуу уран бүтээлч, дуучин Л.Насанбуян хэдхэн хоногийн өмнө СТА цол тэмдэгээр энгэрээ мялаасан билээ. Тэгвэл чадварлаг уран бүтээлч бүсгүй тун удахгүй өөрийн төрсөн нутаг болох Баянхонгор аймгийн сумдуудаар аялан тоглолт хийхээр болсон байна. Мөн Дархан, Эрдэнэт хотуудаар ч тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн онд өөрийн анхны бие даасан тоглолтоо амжилт дүүрэн хийсэн авъяаслаг, чадварлаг бүсгүй  гуравдугаар сарын 18-ны өдөр төрсөн нутагтаа мөн анхны бие даасан тоглолтоо толилуулаад ирсэн юм. Тэрбээр анх өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн дуучин болсон гэдэг. Тиймдээ ч үргэлж тэмцээн уралдаанд орж өөрийгөө сорьж, хөгжүүлж  байдаг учраас гаргасан амжилт нь чамгүй их. Тухайлбал, олон улсын чанартай тэмцээн уралдаанд байнга оролцож дээгүүр байруудыг эзэлснээс гадна 2005 онд "Оддын Эрэлд-2" шоуны ялагч, 2007 онд "Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?"  уралдааны дэд байр, 2012 онд "Universe best songs" наадмын хоёрдугаар байрыг эзлэсэн гээд дурдаад байвал олон арван амжилтын эзэн юм.  Мөн тэрбээр зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяагийн хайртай шавь төдийгүй Монгол орныг хоёр ч удаа тойрсон аялан тоглолт, Европ, Америкийн орнуудад хийсэн тоглолтуудад маш амжилттай оролцож байсан туршлагатай, уран бүтээлч, дайчин эмэгтэй. Монголын урлагийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгож үргэлж шинийг эрэлхийлж, эрч хүчийг мэдрүүлдэг залуу уран бүтээлч маань тун удахгүй өөрийн төрсөн нутаг руу хүлгийн жолоо залах нь ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top