Шарга морьтын замыг энэ онд засахаар боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 05

Өчигдөр Засгийн газар ээлжит хуралдаанаа хийсэн. Уг хуралдаанаар зам барихтай холбоотой хэд хэдэн шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын гүүр хүртэлх 15.6 км зам, 22-ын товчооноос Авто худалдааны төв хүртэлх 1.7 км авто замыг шууд гэрээгээр гүйцэтгүүлэх шийдвэрийг гаргасан байна. Дээрхи ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлэхээр болжээ.Тендер зарлахаар цаг хугацаа их шаардагддаг учир ийнхүү шууд гэрээгээр зам барих ажлыг эхлүүлэхээр болсон байна.

Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын гүүр хүртэлх авто замыг 1982-1985 оны хооронд барьж ашиглалтад оруулсан байдаг аж. Түүнээс хойш дорвитой шинэчлэл хийгдээгүй. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам дээрх газрууд руу тэлж, 100 мянган хүн тус замаар, гүүрээр зорчдог болсон тул энэ онд баригдах замын жагсаалтад багтаасан юм байна.

Тэгвэл концессоор барих авто замын жагсаалтад Гацууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх авто зам, Баянзүрхийн товчооноос Налайх, Чойрын уулзвар хүртэлх 17 км авто замыг багтаажээ.

Мөн хуралдаанаар бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Өнгөрсөн жил түүхий нефтийн олборлолтын 940 мянган тоннд хүргэсэн бол энэ жил 1сая 50 мянгад хүргэх зорилтыг тавьсан байна. Мөн төв азийн газрын тос компани нь Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг гурван аймгийн 10 гарй сумыг хамруулан газрын тосны хайгуул олборлолт хийхээр зөвшөөрөл авсан ч санхүүгийн бэрхшээлээс болж ажлаа эхлүүлээгүй байна. Тиймээс тус компанийн 78 хувийг Английн BG групп шилжүүлж авах хүсэлт гаргаж, хайгуул олборлолт хийхэд 28 сая орчим ам.долларын  хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн тул зөвшөөрлийг нь олгосон байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zorig(124.158.93.71) 2015 оны 05 сарын 05

Tumur betonon guurnees Sharga moritiin etsets xurtel zamaa zasmaar bna shdeee,,,,,Uulzvaraas guur xurtel bol bas ch gaigui shuuu,,,amdral medej bgaa nuxud bna uu,,buun shou!!!!!

0  |  0
zochin(112.72.13.246) 2015 оны 05 сарын 05

sharga-morityn etses hurtleh zamyg hezee yanzlah vee

0  |  0
Top