Байнгын хороод хуралдана

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 06

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан тус тус болно.

 Тодруулбал,

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

- Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас

“Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

 - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

 - Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

- Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

 

Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-  Дэд хорооноос 2015 оны 2-4 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай.

 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

- Засгийн газар хоорондын хэлэлцээр /Засгийн газар 2014.11.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай, зөвшилцөх/;

 - Бусад.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top